©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо  

Цаг үеийн мэдээ | 2021-10-20 | Энэхүү мэдээг уншсан тоо: 185

Баянгол дүүрэгт аравдугаар сард хоёр сургууль, хоёр цэцэрлэг ашиглалтад орно. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо буюу гэр хороололд баригдсан 640 хүүхдийн суудалтай 146 дугаар сургууль, дүүргийн 11 хороонд шинэчлэн баригдсан 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 30 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нийслэлийн 146 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НБГ-ын орлогч дарга Л.Буянтогтох, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Боловсролын хэлтийн дарга З.Энхгэрэл, 146 дугаар сургуулийн захирал Д.Нямсүрэн болон сургуулийн багш ажилчид, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Гэр хороололд 10 айлын газар дээр шинэ сургууль бослоо

Нийслэлийн 146 дугаар сургуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус сургуулийн багш ажилчид болон нийт суралцагчдад баяр хүргэж, амжилт хүсээд “Шинээр ашиглалтад орж байгаа 146 дугаар сургууль нь 3500 мкв талбайтай, 3 давхар, дулаан, цахилгаан, төвийн шугамд бүрэн холбогдсон орчин үеийн сургууль ашиглалтад орж байна. Ирэх жил сургууль орчмын 400 метр авто зам, авто машины зогсоол зэрэг тохижилтын ажлыг иж  бүрнээр нь хийж гүйцэтгэнэ. Холбогдох бэлтгэл ажлыг хангасан.  Энэ сургуулийг Баянгол дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар санаачлан бариулсан. Ингэхдээ 10 айлын газрыг чөлөөлж, сургуулийн барилгын санхүүжилтийг улсын төсөвт тусгуулснаар “Бат комплект” ХХК барьж ашиглалтад орууллаа. Барилгын ажлыг гүйцэтгэх үед олон асуудал тулгарч байсан. Газар чөлөөлөлтийн ажил, дулааны шугам хоолой тавих үед холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах гээд. Энэ бүхэнд УИХ-ын гишүүн болон түүний ажлын алба, холбогдох хүмүүс хичээл зүтгэл гаргаж ажилласан. Ингэснээр өнөөдөр энэ сургууль ашиглалтад орж байна. Энэ сургуулийг барихад идэвх зүтгэл гаргасан бүх хүнд баярлалаа.  Мөн манай дүүрэг энэ жил ЭЕШ-ын дүнгээрээ нийслэлдээ хоёрдугаар байранд орсон. Иймд багш сурган хүмүүжүүлэгчид, нийт суралцагчид та бүхэндээ амжилт хүсэж, тэргүүний сургууль болоорой гэж ерөөе” гэсэн юм.  

Нийслэлийн боловсролын газрын мэдээлснээр Улаанбаатар хотод улсын сургуульгүй 100 гаруй хороо байдаг бөгөөд 146 дугаар сургууль шинээр ашиглалтад орсноор Эрдмийн ундраа, 113 дугаар сургуулиудад 3 ээлжээр хичээллэж байсан 9, 21 дүгээр хорооны 600 гаруй сурагч орчин үеийн, тохилог анги танхим, 450 метр талбайтай спорт заал бүхий хичээлийн байранд сурч боловсрох боломж нөхцөл бүрдэж байгаа юм.

30 дугаар цэцэрлэгийн хүчин чадал нэг дахин нэмэгдэж, 3 хорооны 280 гаруй хүүхэд СӨБ эзэмших боломжтой боллоо

Дараа нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд шинэчлэн баригдсан 30 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болсон. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон НБГ-ын орлогч дарга Л.Буянтогтох болон холбогдох албаныхан мөн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Тус цэцэрлэг нь 1964 онд 22 дугаар ясли нэртэй анх байгуулагдаж байсан бөгөөд хичээлийн байр нь хуучирч муудсан учраас 2018 онд буулгаж, барилгын ажлыг шинээр эхлүүлсэн юм.

Улмаар БГД-ээс УИХ-д хоёр удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар санхүүжилтийг нь улсын төсөвт суулгуулснаар “Зэндмэнэ суварга” ХХК орчин үеийн шинэ технологи буюу металл фасад технологийг ашиглан барилгын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгсөн. Ингэснээр 58 жилийн түүхтэй тус цэцэрлэгийн хүчин чадал нэг дахин нэмэгдэж дүүргийн 11, 12, 22, 23 дугаар хорооны 280 хүүхэд 12 бүлэгт суралцан СӨБ-ыг эзэмших боломж нөхцөл бүрдэж байна.      

Түүнчлэн дээрх бүс буюу Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутагт 30, 57 дугаар цэцэрлэгээс гадна 28 дугаар сургууль байдаг бөгөөд шороон замтай учраас иргэд, оршин суугчид явахад  хүндрэлтэй байсан. Тэгвэл Баянгол дүүргийн 11, 12 дугаар хороо, БАА-2 дугаар гудамж, 30 дугаар цэцэрлэгээс “Өргөө” гудамж хүртэлх 1,2 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 400 метр орчим замыг “Нано экологи” ХХК нь шинээр тавиад байна. Ингэснээр долоон метрийн өргөнтэй, хоёр талаараа 1.5 метр явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн тохижуулсан зам ашиглалтад ороод байна. Бүтээн байгуулалтын энэ ажил ирэх жил үргэлжлэх бөгөөд үлдсэн 800 орчим метр замыг гэр хороолол руу үргэлжлүүлэн тавих юм.  

 

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн хэмжээнд өчигдөр 2171 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа

2021-12-01 | Үзсэн тоо: 33

БГД-ийн албан хаагчид “Авлигын шалтгаан нөхцөл, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдэвт, цахим сургалтад хамрагдлаа

2021-12-01 | Үзсэн тоо: 33

Баянгол дүүрэг нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аяныг амжилттай зохион байгууллаа

2021-11-30 | Үзсэн тоо: 440

Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төвийнхөн 6 хүүхэдтэй эмэгтэйг гэртээ болголоо

2021-11-20 | Үзсэн тоо: 134

Хороодын нийгмийн ажилтнуудад осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа

2021-11-18 | Үзсэн тоо: 116

АЕГ-аас зохион байгуулсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” болон СХЗГ-ын даргын С/30 дугаар тушаалаар батлагдсан “Баримт бичгийн стандарт”-ын сургалтад хамрагдлаа

2021-11-18 | Үзсэн тоо: 214

БГД: ААНБ-ын УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ДҮҮРГИЙН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

2021-11-18 | Үзсэн тоо: 147

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2641

Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Байгууллагын соёл” сэдэвт сургалтыг нийт албан хаагчиддаа зохион байгууллаа

2021-11-17 | Үзсэн тоо: 310

Коронавируст халдвараас сэргийлэх, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийнхэн хуралдлаа

2021-11-15 | Үзсэн тоо: 204

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-11-11 | Үзсэн тоо: 193

БГД-ИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ЭЭР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ТҮРГЭН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021-11-11 | Үзсэн тоо: 243

БГД гамшгаас хамгаалах дадлага, сургууль бэлэн байдлын үзлэгт “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлгээтэй шалгууллаа

2021-11-09 | Үзсэн тоо: 90

Ө.Сумъяабаатар: Нэмэлт тунд хамруулах нэг сарын аяныг зохион байгуулснаар иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх нэмэгдэж байна

2021-11-09 | Үзсэн тоо: 254

БГД-т үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудтай ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭГ шинэчлэн байгуулж байна

2021-11-08 | Үзсэн тоо: 235

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6103

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5390

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4813

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4473

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4238

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3867

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3661

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3068

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2718

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2641

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2631

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2524

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2439

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2293

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2291

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.