©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БГД-т эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн талаарх улсын үзлэгийн шалгалт явагдаж байна

Цаг үеийн мэдээ | 2021-10-21 | Энэхүү мэдээг уншсан тоо: 134

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг эрчим хүчний салбарт зохион байгуулах удирдамж, Дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/433 дугаар захирамжийн хүрээнд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэнгээр ахлуулсан ажлыг хэсэг байгуулагдаж  2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажиллаж эхэлсэн.

Энэхүү улсын үзлэгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилттэй танилцаж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хэсгийнхэн буюу дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Засаг даргын орлогч, төслийн удирдагч Д.Жаргалсүрэн нар өчигдөр Баянгол дүүрэгт эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах чиглэлээр  үйл ажиллагаа эрхэлдэг Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Улсын үзлэгээр Дулааны цахилгаан түгээх станц, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв  гэх зэрэг  эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.

Үзлэгийн явцад шалгаж, танилцсан асуудлын чиглэл:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтны талаарх хуулийн хэрэгжилт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт/
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ажил олгогчийн эрх, үүргийн хэрэгжилт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл/
  • Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1/
  • Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ашиглаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй үйл ажиллагааны талаар /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл/
  • Галын аюулгүй байдалд тавих шаардлага /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйл/
  • Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах талаар /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйл/
  • Ажилтны ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйл/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 16 дугаар зүйл/
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын талаарх хуулийн заалтын хэрэгжилт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл/
  • Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүргийн хэрэгжилт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл/
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний санхүүжилт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйл/
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйл/
  • Хөдөлмөрийн нөхцөлд хийсэн эрүүл ахуйн хэмжилт шинжилгээ, үнэлгээний мөрөөр авч хэрэгжүүлсэн /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйл/
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр аж ахуй нэгж, байгууллагын дотоод хяналтын хэрэгжилт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 4.1.4/ хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд тавих хяналт шалгалт/
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйл. /Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах 11.2.5/
  • Үйлдвэрлэлийн зориулалттай машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх; /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9.1.3 дугаар зүйл/

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн хэмжээнд өчигдөр 2171 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа

2021-12-01 | Үзсэн тоо: 33

БГД-ийн албан хаагчид “Авлигын шалтгаан нөхцөл, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдэвт, цахим сургалтад хамрагдлаа

2021-12-01 | Үзсэн тоо: 33

Баянгол дүүрэг нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аяныг амжилттай зохион байгууллаа

2021-11-30 | Үзсэн тоо: 440

Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төвийнхөн 6 хүүхэдтэй эмэгтэйг гэртээ болголоо

2021-11-20 | Үзсэн тоо: 134

Хороодын нийгмийн ажилтнуудад осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа

2021-11-18 | Үзсэн тоо: 116

АЕГ-аас зохион байгуулсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” болон СХЗГ-ын даргын С/30 дугаар тушаалаар батлагдсан “Баримт бичгийн стандарт”-ын сургалтад хамрагдлаа

2021-11-18 | Үзсэн тоо: 214

БГД: ААНБ-ын УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ДҮҮРГИЙН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

2021-11-18 | Үзсэн тоо: 147

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2641

Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Байгууллагын соёл” сэдэвт сургалтыг нийт албан хаагчиддаа зохион байгууллаа

2021-11-17 | Үзсэн тоо: 310

Коронавируст халдвараас сэргийлэх, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийнхэн хуралдлаа

2021-11-15 | Үзсэн тоо: 204

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-11-11 | Үзсэн тоо: 193

БГД-ИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ЭЭР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ТҮРГЭН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021-11-11 | Үзсэн тоо: 243

БГД гамшгаас хамгаалах дадлага, сургууль бэлэн байдлын үзлэгт “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлгээтэй шалгууллаа

2021-11-09 | Үзсэн тоо: 90

Ө.Сумъяабаатар: Нэмэлт тунд хамруулах нэг сарын аяныг зохион байгуулснаар иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх нэмэгдэж байна

2021-11-09 | Үзсэн тоо: 254

БГД-т үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудтай ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭГ шинэчлэн байгуулж байна

2021-11-08 | Үзсэн тоо: 235

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6103

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5390

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4813

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4473

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4238

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3867

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3661

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3068

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2718

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2641

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2631

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2524

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2439

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2293

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2291

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.