©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Нэмэлт тунд хамруулах нэг сарын аяныг зохион байгуулснаар иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх нэмэгдэж байна

Цаг үеийн мэдээ | 2021-11-09 | Энэхүү мэдээг уншсан тоо: 254

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.11.09) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.

Хариуцлагын гэрээг 134 иргэн, аж ахуй нэгжтэй шинэчлэн байгуулжээ

Дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс/ХХҮХ/-ээс УОК, НОК, Дүүргийн Шуурхай штабын шийдвэрийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа диско баар, ресторан, лоунж паб, цайны газар, караоке зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 530 орчим иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай Хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 134 иргэн, аж ахуй, нэгжтэй Хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд ингэхдээ тухайн аж ахуй, нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй нэг бүрчлэн уулзаж холбогдох бүх мэдээллийг өгсөн гэдгийг дүүргийн ХХҮХ-ийн дарга  Б.Бат-Өлзий танилцууллаа. Түүнчлэн шинэчлэн байгуулж буй Хариуцлагын гэрээнд нэмэлтээр орсон заалтуудын талаарх мэдээллийг өгч "Хариуцлагын гэрээгээ хоёр болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллага, дүүргийн Зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн цуцлах хүртэл арга хэмжээг авна" гэдгийг онцоллоо.

Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчид дархлаажуулалтын нэмэлт тунд хэрхэн хамрагдсан талаарх судалгааг гаргасан ба олон ажилтантай үйлчилгээний байгууллагын ажилтан албан хаагчдыг нэмэлт тунд хамруулах ажлыг зохион байгуулж байгааг онцолсон юм. Тухайлбал, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй Худалдааны төв” ХХК гэхэд нийт 410 ажилтантай бөгөөд өнөөдрийн байдлаар 78 нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагджээ.  

Ковид-19 халдварын тоо дүүргийн хэмжээнд буурчээ  

Дүүргийн хэмжээнд ковид-19 халдварын тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд Шуурхай арга хэмжээний багийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэсэн мэдээллийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар өгсөн. Түүнчлэн халдварын тоо улс даяар буурч байгаатай холбоотойгоор тусгаарлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Яармагийн эмнэлгийг татан буулгаж МҮИС-ийн дотуур байранд шилжүүлэхээр ЭМЯ зэрэг холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Мөн томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Хүүхдийн эмнэлэгт дэлгэсэн орыг мөн буулгаж, үндсэн чиглэлээр нь үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн юм.

Сургууль, цэцэрлэгүүдэд нэгдсэн журмаар ариутгал хийж байна

2021-2022 оны хичээлийн жилд дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 20, төрийн бус өмчийн 28 гээд нийт 48 сургууль, төрийн өмчийн 37, төрийн бус өмчийн 61 гээд нийт 98 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварын улмаас цахимд шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй аж. Мөн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх III тунгийн вакцинд хамрагдах албан хаагчийн судалгаа гаргаж, захирал эрхлэгч нартай онлайн хурлыг хоёр удаа зохион байгуулж, дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдах чиглэл өгчээ. Ингэснээр өнгөрсөн 7 хоногт 158 багш албан хаагч нэмэлт тундаа хамрагдсан гэсэн мэдээллийг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга онцоллоо. Түүнчлэн “Коронавируст (ковид-19) халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” дүүргийн Засаг даргын захирамж гарсантай холбоотойгоор боловсролын байгууллагуудад судалгаа хийхэд 1700 гаруй багш, ажилтан нэмэлт тундаа хамрагдах боломжтой гэснээс өнөөдрийн байдлаар 648 нь хамрагдаад байгаа аж.  

Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл дүүргийн Засаг  “Коронавируст (ковид-19) халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх аяны хүрээнд хийсэн арга хэмжээний талаарх мэдээллийг өгч, аян эхэлснээс хойш иргэдийн нэмэлт дархлаажуулалтад хамрагдах идэвх сэргэж байна. Аян арваннэгдүгээр сарын 25-нд дуусна. Иймд ажлын хэсгийнхэн болон хороодын Засаг дарга, ӨЭМТ-ийнхөн анхаарал хандуулж, иргэдийг идэвхтэй хамруулахад уриалж ажиллаарай гэв.  

Зам тавихдаа хогийг нь цэвэрлээгүй үлдээсэн, гэрэлтүүлгийн ажил дутуу орхигдсон гэх мэт асуудал байна

Хурлын төгсөлд дүүргийн Засаг дарга энэ долоо хоногт зайлшгүй анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг онцолж зарим үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, иргэдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах нэг сарын аян зарласнаас хойш олон нийтийн идэвх нэмэгдэж байна. Иймд 25 хорооны Засаг дарга болон ӨЭМТ-ийнхөн энэ асуудалд анхаарал хандуулж үйл ажиллагааг эрчимжүүлье. Мөн энэ жил дүүрэгт замын 6 багц ажлыг гүйцэтгэсэн зургаан компанийн удирдлагууд болон БХБЯ-ынхан, холбогдох албаныхан хамтарсан уулзалт зохион байгуулна. Хэдийгээр энэ жил манай дүүрэгт замын бүтээн байгуулалтын ажил олон хийгдсэн ч гүйцэтгэгч компаниуд хүйтрэхээс өмнө ажлаа дуусгахын тулд зарим ажлыг орхигдуулсан жишээнүүд байна. Тухайлбал, замын хогийг цэвэрлээгүй үлдээсэн, гэрэлтүүлгийн ажил дутуу орхигдсон гэх мэт. Эдгээр асуудлыг дээрх уулзалтаар ярина. Иймд хороодын Засаг дарга нар энэ мэт асуудлаа нэгтгэн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэнд яаралтай өгөөрэй. Мөн нийслэлийн Засаг дарга зөвшөөрөлгүй барьсан хайс, хашааг буулгах үүргийг өгсөн. Иймд дүүргийн Газрын алба энэ ажлыг мөн нарийн төлөвлөж, нэг удаагийн томоохон ажил болгох биш бүсчилсэн байдлаар шат дараатай зохион байгуулах шаардлагатай. Хороодын Засаг дарга нар мөн энэ асуудалд анхаарал хандуулж хороон дээр хаана ямар хашаа хайс байгаа, зөвшөөрөлтэй юу үгүй юу гэдэг нарийвчилсан тооллогыг хийж холбогдох мэдээллийг гаргаж өг. Мөн худалдан авах ажиллагааны тендерийг 2-3 удаа зарлах тохиолдол гарлаа. Энэ нь тухайн ажлын талаарх судалгааг дутуу хийсэнтэй холбоотой. Иймээс дахин ийм асуудал гаргахгүйн тулд Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс зэрэг холбогдох хэлтсүүд ямар ажил дээр тендер зарлах вэ гэдгээс шалтгаалж судалгааг маш сайн гаргаарай гэсэн юм. Улмаар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Нийслэлийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих. Мөн замын хажуугийн гэрэлтүүлгүүдүүд асаж байгаа эсэхэд дахин анхаарал хандуулж, холбогдох хэлтсээс гүйцэтгэгч компанийнхан болон хороодын Засаг дарга нартай хамтарсан уулзалт зохион байгуулах.
  • Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Боловсролын байгууллагууд болон зарим хороо, харьяа байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар дахин мэдээлэл гаргуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах. Мөн тоглоомын талбай зэрэг дуусгаагүй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хяналт тавьж дуусгах.
  • Хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдэд холбогдох мэдээллийг хүргэж ажиллах. Тусгай ажлын хэсэг гарч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих.
  • Дүүргийн ЗДТГ болон дэргэдэх харьяа байгууллагын ажилтан, албан хаагчдыг нэмэлт дархлаажуулалтад хамруулахад анхаарч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн хэмжээнд өчигдөр 2171 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа

2021-12-01 | Үзсэн тоо: 53

БГД-ийн албан хаагчид “Авлигын шалтгаан нөхцөл, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдэвт, цахим сургалтад хамрагдлаа

2021-12-01 | Үзсэн тоо: 35

Баянгол дүүрэг нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аяныг амжилттай зохион байгууллаа

2021-11-30 | Үзсэн тоо: 462

Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төвийнхөн 6 хүүхэдтэй эмэгтэйг гэртээ болголоо

2021-11-20 | Үзсэн тоо: 134

Хороодын нийгмийн ажилтнуудад осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа

2021-11-18 | Үзсэн тоо: 116

АЕГ-аас зохион байгуулсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” болон СХЗГ-ын даргын С/30 дугаар тушаалаар батлагдсан “Баримт бичгийн стандарт”-ын сургалтад хамрагдлаа

2021-11-18 | Үзсэн тоо: 214

БГД: ААНБ-ын УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ДҮҮРГИЙН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

2021-11-18 | Үзсэн тоо: 147

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2641

Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Байгууллагын соёл” сэдэвт сургалтыг нийт албан хаагчиддаа зохион байгууллаа

2021-11-17 | Үзсэн тоо: 310

Коронавируст халдвараас сэргийлэх, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийнхэн хуралдлаа

2021-11-15 | Үзсэн тоо: 204

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-11-11 | Үзсэн тоо: 193

БГД-ИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ЭЭР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ТҮРГЭН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021-11-11 | Үзсэн тоо: 243

БГД гамшгаас хамгаалах дадлага, сургууль бэлэн байдлын үзлэгт “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлгээтэй шалгууллаа

2021-11-09 | Үзсэн тоо: 90

Ө.Сумъяабаатар: Нэмэлт тунд хамруулах нэг сарын аяныг зохион байгуулснаар иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх нэмэгдэж байна

2021-11-09 | Үзсэн тоо: 254

БГД-т үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудтай ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭГ шинэчлэн байгуулж байна

2021-11-08 | Үзсэн тоо: 235

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6103

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5390

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4813

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4473

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4238

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3867

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3661

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3068

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2718

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2641

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2631

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2524

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2439

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2293

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2292

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.