Архивын Ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” болон Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны долдугаар сарын 02-ны өдрийн С/30 дугаар тушаалаар батлагдсан “Баримт бичгийн стандарт”-ын талаарх сургалтыг 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Баянгол дүүргийн Архивын тасгийн дарга С.Бадамцэцэг, Байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн зааварлагч, арга зүйч Б.Золзаяа, Бичиг хэргийн ажилтан П.Оюунгэрэл нар хамрагдлаа. Сургалтаар Албан хэрэг хөтлөлтийн талаарх удирдлагын зохион байгуулалт, байгууллагын удирдлага, ажилтны хүлээх үүрэг, Баримт бичгийн бүрдэл түүнд тавигдах шаардлага, сэдвээр харилцан суралцах, туршлага солилцох, бодит жишээ дээр ажиллах зэрэг үр дүнд суурилсан аргуудыг эзэмшлээ. Мөн ажлын чиг үүргийн хүрээнд Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3-т заасан Байгууллагын үйл ажиллагааг баримтжуулах хэсгийн сургалтад Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Л.Сарангэрэл, Б.Тэргэл, ТЗУХ-ийн Нийслэл, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болон тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлмаа нарыг хамрууллаа. Уг сургалт нь удирдлагын үйл ажиллагааны явцад хөтлөгдөх баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолтыг тогтоох, түүний хуулийн хүчинтэй байдлыг хангах үйл ажиллагааг журамлан зохицуулах шинэ стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд ач холбогдолтой байлаа.