Авлигатай тэмцэх газраас “Авлигын шалтгаан нөхцөл, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, Хувийн ашиг сонирхол-Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал” сэдвээр өчигдөр (2021.11.30) цахим сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Харьяа хэлтэс албад, дүүргийн 25 хорооны Ажлын албаны нийт 115 албан хаагчид хамрагдлаа.
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлдэг албан тушаалтнуудын гаргадаг нийтлэг алдааны талаар жишээ баримттай тайлбарлаж өгөв. Тухайлбал, хадгаламжийн болон цалингийн мөнгөн дүнгээ бичихдээ нэгжийн оронг сайтар нягтлах, өндөр үнэ бүхий эд зүйлээ мэдүүлэхдээ эх үүсвэр, баримт нотолгоог заавал дурдах зэрэг асуудлыг анхаарахыг зөвлөв.