Баянгол дүүрэг “Ковид-19” халдварын дархлаажуулалтын эхний тунд 21, давтан тунд 37, гуравдугаар тунд 2113 иргэнийг өчигдөр (2021.11.30) хамрууллаа. Улсын хэмжээнд Коронавируст халдвар (Ковид-19) -ын эсрэг дархлаажуулалт өнгөрөгч хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн (2021.11.30) байдлаар БГД эхний тунд 160,179 (96.7%), давтан тунд 163,123 (98.5%), гуравдугаар тунд 67314 (41.2%) иргэнийг хамруулаад байна.
БГД-т дархлаажуулалтын 25 цэг, явуулын нэг цэгт ажиллаж байгаа тул иргэд, та бүхэн өөрт ойр цэгт очиж, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.