Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Цэргийн бүртгэлийн зөвлөгөөнийг дүүргийн 25 хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарыг хамруулан ЗДTГ-ын хурлын зааланд зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа. Цэргийн бүртгэлийн үед ашиглах гарын авлага, сургалт сурталчилгааны материал хэрэгслийг хороодод хуваарилан өгөв. Мэдээллийн аюулгүй байдлын офицер ахлах дэслэгч Б.Дэлгэрмаа Төрийн болон албаны нууцын тухай хууль, нууцын горимыг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулж, цэргийн бүртгэлийн мэдээллийн сан, тэмдгийг бүртгэлээр хүлээлгэн өгөв.