Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2022 онд дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 18 нас хүрсэн иргэдэд Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2022.01.14/ тус хорооны байранд боллоо.
Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, Баянгол дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр, 21 дугаар хорооны Засаг дарга Д.Дамдинсүрэн нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт Цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардаж байгаа залууст Цэргийн албаны тухай хууль, Цэргийн үүрэгтний үнэмлэх болон Батлан хамгаалахын хууль тогтоомжийн эмхтгэлийг гардуулан өгч, нийт залууст ёс суртахуун, эх оронч үзэлтэй, хүнлэг эр хүн болж төлөвшихийг захиад сурлага, ажил хөдөлмөрт нь амжилт хүссэн юм.