©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва БГД-ийн Шуурхай штабт ажиллалаа

Цаг үеийн мэдээ | 2022-01-20 | Энэхүү мэдээг уншсан тоо: 470

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Дагва өнөөдөр Баянгол дүүргийн Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр Баянгол дүүргийн Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах,  Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч С.Жанузак нар Шуурхай штабын үйл ажиллагаа болон коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын тархалтын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.  

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар сүүлийн үед батлагдсан халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа гэдгийг онцлоод оны өмнө шинжилгээ өгсөн нийт хүний 10-20 хувьд халдвар илэрч байсан бол өнөөдөр 50 хувьд хүрсэн. Дүүргийн Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүд бүх боломж нөхцөлөө дайчлан иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явц 65 хувьд хүрсэн бол IV тунд 6000 гаруй иргэн хамрагдаад байна” гэсэн юм.   

Мөн дүүргийн Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын омикрон хувилбарын халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах талаар нөлөөллийн ажлуудыг шат дараатай хийж байна. Тухайлбал, ковид-19 халдварын үед ямар арга хэмжээ авах болон нэмэлт дархлаажуулалтын ач холбогдлын талаар 6 цуврал шторк бэлтгэж дүүргийн хэмжээнд бүх хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн албан ёсны цахим хуудсуудаар олон нийтэд хүргэж ажиллаж байна. Мөн нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд гурван худалдааны төвд түр дархлаажуулалтын цэг нээхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар “Хархорин” болон “Соломалл”/ 3,4 дүгээр хороолын эцэст/ худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг нээн ажиллуулж байна. Түүнчлэн Тандалт, шуурхай хариу арга хэмжээний баг болон эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй хүргэхийн тулд дүүргийн Шуурхай штаб болон Онцгой комисс бүх талаар нь дэмжин ажиллаж байгаа. Иргэддээ эрүүл мэндийн тусламж, зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд Тандалт, шуурхай хариу арга хэмжээний багууд дээр дотоод боломжоо ашиглан сургууль, цэцэрлэгийн эмч нарыг татан оролцуулж ажиллаж байна” гэв.

Энэ үеэр НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн сайн ажиллаж байгаа гэдгийг онцлоод цаашид хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд,

  • Эрүүл мэндийн төв тэр дундаа улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдынхаа хүний нөөцөд байнга анхаарал хандуулж ажиллах
  • Тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийн хүний нөөц, машин техникийн бэлэн байдлыг хангах
  • Томоохон зах худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэгүүдийг нэмэгдүүлэх
  •  Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ковид-19 халдварын ойрын тохиолдол болсон бол өөрийгөө хэрхэн тусгаарлах, түүнээс урьдчилан сэргийлэх, халдвар авсан бол гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх, өвчлөөд эдгэрсэн бол ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж гаргаж, Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх
  •  Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөд онцгой анхаарч зохион байгуулалт хийх, ор зохицуулалтын эрэмбэлэн ангилалтыг зөв оновчтой зөв хийж ажиллаарай гэсэн юм. 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан, УИХ-ын гишүүд болон улс төрийн намуудын төлөөллүүд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа   

2022-05-18 | Үзсэн тоо: 121

Автобусны буудал болон явган хүний зам хааж тавьсан ТҮЦ-үүдийг нүүлгэнэ

2022-05-17 | Үзсэн тоо: 1621

Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайг ДТХО-аар тохижуулна

2022-05-16 | Үзсэн тоо: 694

“Оюуны Ундраа” цогцолбор сургууль ОУ-ын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болно

2022-05-16 | Үзсэн тоо: 747

Баянгол дүүрэгт “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд 13000 ширхэг мод тариад байна

2022-05-16 | Үзсэн тоо: 33

БГД-ийн 6-р хорооны СӨХ, Орон сууцны конторууд оролцсон “Нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

2022-05-13 | Үзсэн тоо: 794

“Бүтээлч Баянголчууд" нээлттэй өдөрлөгт 20 гаруй аж ахуй нэгж 600 орчим нээлттэй ажлын байр зарлалаа

2022-05-12 | Үзсэн тоо: 224

Баянгол дүүрэгт 9 орон сууцны дээвэр засвар шинэчлэлийн ажил дуусч, Улсын комисс хүлээн авлаа

2022-05-11 | Үзсэн тоо: 131

БГД-ийн ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ЗАСАЛЧ ДИЗАЙНЫ АЖИЛ МЭРГЭЖЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2022-05-09 | Үзсэн тоо: 31

Баянгол дүүрэгт бүх нийтээр мод тарих нээлтийн арга хэмжээ боллоо

2022-05-06 | Үзсэн тоо: 193

Батлан хамгааллын сайд Г.Сайханбаяр БГД-ийн цэрэг татлагын үйл явцтай танилцлаа

2022-05-06 | Үзсэн тоо: 557

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай

2022-04-29 | Үзсэн тоо: 337

Баянгол дүүрэгт 12 хорооны 18 байранд фасад дулаалгын ажил хийж байна

2022-04-29 | Үзсэн тоо: 211

Баянгол дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа

2022-04-28 | Үзсэн тоо: 167

Ө.Сумъяабаатар: Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ээс оруулж ирсэн саналуудыг дэмжиж ажиллана

2022-04-28 | Үзсэн тоо: 802

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6494

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5512

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4878

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4566

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4357

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3918

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3770

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3257

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2842

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2790

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2781

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2587

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2500

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2352

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2340

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.