Сар шинийн баярыг угтан мах, цагааны идээний өргөтгөсөн худалдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Хархорин” болон “Шинэ Сандэй” худалдааны төвд зохион байгуулж байна.
Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчлгээний хэлтсээс худалдаа эрхлэгчид болон зохион байгуулагчдад Засгийн газар болон УОК-оос гаргасан Түр журам, тусгай нөхцөл шаардлагыг танилцуулж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавин ажиллаж байна.