Баянгол дүүрэг нь 25 хороотой бөгөөд 80 гаруй хувийг орон сууцны хороолол эзэлдэг. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 997 орон сууц байгаагаас зайлшгүй засвар хийх шаардлагатай 280 орчим байр байгаа юм. Тэгвэл өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд улсын төсвийн 10,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны 30 байранд фасад, дулаалгын ажлыг он дамнуулан хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажил он дамнан үргэлжилж байна.
Дээрх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 12 хорооны 18 байранд дулаалгын ажлыг эхлүүлснээс 2 байрны дулаалгын ажил дууссан бол 16 байрных үргэлжилж байгаа юм.
ДУЛААЛГЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙГАА БАЙРНУУД:
Нэгдүгээр хороо
Гуравдугаар хороо
Дөрөвдүгээр хороо
Тавдугаар хороо
Зургадугаар хороо
Наймдугаар хороо
Есдүгээр хороо
Арвангуравдугаар хороо
Арвандөрөвдүгээр хороо
Арвантавдугаар хороо
Арвандолдугаар хороо
Арваннаймдугаар хороо