Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийг устгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгуулан хуралдлаа.

Уг хурлаар
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг судалж танилцах, хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах;
- Биеийн давхцахгүй өгөгдөл гарын хурууны хээг уншигч төхөөрөмж болон дуудаж ажилладаг серверүүдийг зогсоох;
- Байгууллагад хадгалагдсан гарын хурууны хээ агуулж буй файл, өгөгдлийн баазыг устгах үйл ажиллагааг акт үйлдэн баримтжуулах;
- Эрх үүргийн хүрээнд гаргасан тушаал шийдвэр, дүрэм журамд биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийг цуглуулах, ашиглах заалт, хэсгийг хуульд нийцүүлж өөрчлөх, хүчингүй болгох;
- Гарын хурууны хээ ашиглаж байгаа зорилго, систем, тоног төхөөрөмжийн техникийн мэдээлэл, байршил, гарын хурууны хээ бүртгэлтэй буюу устгасан хэрэглэгчийн тоон мэдээлэл ирүүлэхийг холбогдох алба, хэлтэст мэдээлэл хүргэв.
Дээрх хуулийг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээ холбогдох баримтыг дүүргийн Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэст ирүүлэх үүрэг, чиглэлийг өглөө.

