Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд тохижуулахаар болсон.
Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэтэй хамт газар дээр нь очиж энэ асуудлаар санал солилцлоо. Холбогдох хэлтсийнхний танилцуулснаар дээрх хэсгийг засаж тохижуулахаар шалгарсан компани тохижилтын ажлын талаар хэд хэдэн зураг төсөл ирүүлсэн бөгөөд төсөв хөрөнгө багагүй зарцуулагдахаар байгаа юм. Иймээс төсөв хэмнэх үүднээс өмнө нь тавьсан хавтан, замыг нь хуулахгүйгээр засаж сайжруулах, гэрэлтүүлгийг нэмэх, иргэд чөлөөт цагаараа амарч суух сандлыг олноор байрлуулах нь зүйтэй гэлээ.
Энэ үеэр тус хороонд амьдардаг иргэд дүүргийн Засаг даргад тохижилтын талаар өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлсэн. Үүнд
Дүүргийн Засаг дарга иргэдийн санал хүсэлтийг сонсож, улмаар дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийнхэнд иргэдийн хүсэлтийн дагуу харьяалагдах газартай нь холбогдож яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.