Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ эхэллээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 2022 оны Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай А/08 тушаал, 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/902 дугаар тушаалыг үндэслэн долдугаар сарын 1-2-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах, цэвэрлэх дүүргийн Засаг даргын А/259 тоот захирамж гарсан.
Энэхүү захирамжийн хүрээнд өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, Сууц өмчлөгчдийн холбоод, Хөндлөнгийн хяналтын байгууллага, иргэд, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ болон дүүргийн 25 хорооныхон их цэвэрлэгээний аянд нэгдэж байгаа юм.
Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд
Иргэд, аж ахуй нэгж та бүхнийг Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй хамтрагдаж, орчныхоо 50 метр талбайг цэвэрлэхийг УРИАЛЖ байна.
ЦЭВЭР ЦЭМЦГЭР ХОТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ