Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороо буюу 10 дугаар хорооллын зарим байрны орчимд явган хүний замгүй, үүнээс болж бороо орсон үед ус ихээр тогтож, иргэдэд хүндрэл учруулдаг байсан юм. Үүнтэй холбоотойгоор иргэд оршин суугчдаас ус их тогтдог газарт явган хүний замтай болгож өгөх хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан удаатай. Тэгвэл иргэдийнхээ ирүүлсэн санал, хүсэлтийн хүрээнд энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5, 6 дугаар хороонд дөрвөн байршилд явган хүний зам тавиад байна. Тухайлбал,
Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэг 2022 онд иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт (ДТХО)-аар хэд хэдэн байршилд нийт 9383.14м2 явган хүний замыг шинээр тавих, засварлахаас гадна хашлага хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 14 байршилд 4800м2 явган хүний зам тавиад байгаа юм.