2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн хэмжээнд 11 сурагч /нэг сурагч 2 хичээл дээр/ 800 оноо авчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн Боловсролын салбарт 2021-2022 оны хичээлийн жилд 2450 суралцагч 12 дугаар ангиа амжилттай төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бол элсэгчид түүх, нийгэм, биологи, англи хэлний хичээл дээр 800 оноо авч, бусдыгаа манлайлсан байна. Үүнд,
Түүнчлэн, Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг дүүргийн Засаг даргын 2022 оны А/08 дугаар захирамжаар зохион байгуулсан бөгөөд математик, нийгмийн ухааны хичээлийн давтлагыг танхимаар 100 хувь, цахимаар 8 хичээлийн давтлагыг дүүргийн шилдэг 79 багш зааж, төгсөх ангийн 1225 сурагч хамрагдсан юм.
Мөн “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт” болзолт уралдааныг хоёр дахь жилдээ зарласан бөгөөд 800 оноо авсан төгсөгч болон түүнийг бэлтгэсэн багш нарт тус бүр 1.000.000 төгрөг олгох юм.