©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: 2023 онд дүүргийнхээ гэр хорооллын бүсэд илүү анхаарч ажиллана

Цаг үеийн мэдээ | 2022-08-11 | Энэхүү мэдээг уншсан тоо: 584

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхнасан нар гэр хорооллын найман хорооны Засаг дарга, зохион байгуулагч болон олон нийтийн байцаагч нартай өнөөдөр уулзаж, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хороодод хийгдэж байгаа ажлын явц, тулгамдаж байгаа асуудал болон ойрын үед хийх боломжтой ажлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллах талаар холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг өглөө.

Хороодын Засаг дарга нарын өгсөн мэдээллээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хамгийн их тулгамддаг асуудал нь боловсон хүчний асуудал болон хороодын байр. Тодруулбал, төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг хороодын байрны зарим нь хуучирсан учраас засвар үйлчилгээ яаралтай хийх шаардлагатай болсноос гадна авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг гэлээ. Түүнчлэн өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хороололд 3,5 км авто зам тавьсан, “Жишиг гудамж” төсөл хэрэгжсэнд иргэд талархалтай хандаж байгаа ч зарим байршилд явган зам шинээр тавих, гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай байна гэсэн юм.

Хороодын Засаг дарга болон Олон нийтийн байцаагч нарын өгсөн мэдээллээр гэр хорооллын иргэдэд дараах нийтлэг асуудлууд тулгардаг байна. Үүнд:

  • Үүсмэл хогийн цэгийг устгах болон хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх
  • Хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах
  • Гэрэлтүүлэг, камер шинээр суурилуулах
  • Гэр хорооллын дундах явган хүний зам тавих
  • Авто зам шинээр тавих
  • Сайжруулсан түлш борлуулах цэгийг нэмэгдүүлэх
  • Худгийг 24 цагийн үйл ажиллагаатай болгох
  • Гэр хорооллын дундах эвдэрсэн замыг хусах
  • Золбин нохой муурыг устгах

Түүнчлэн удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор хүүхдүүдийг аливаа аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох хэлтсийн дарга нар болон Хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо. Үүнд

  • Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө гэр хорооллын дундах, тэр дундаа сургууль, цэцэрлэг орчмын шороон замыг хусаж тэгшлэх
  • Харанхуй гудамжинд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх
  • Золбин нохой муур устгах ажлыг зохион байгуулах
  • Хог ачилтаа сайжруулахыг үүрэг болголоо.

Мөн дүүргийн хойд талын гэр хорооллын зургаан хорооны ойрын дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг нэгдсэн байдлаар гаргах. Ингэхдээ гэр хороолын цэцэрлэг, сургуульгүй хороод одооноос судалгаагаа гаргаж өгөх. Хороод шинээр баригдаж байгаа хотхон хорооллуудын судалгааг гаргах, гэр хорооллын дунд хаана зам тавих, тоглоомын талбай хаана байгуулах зэргээр бодлогын нэгдсэн нэг төлөвлөгөө, баримт бичигтэй болохыг дүүргийн Засаг дарга холбогдох хэлтсийн дарга болон хороодын Засаг дарга нарт үүрэг өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга 2023 онд дүүргийнхээ гэр хорооллын бүсэд илүү анхаарч ажиллана гэсэн юм. Мөн ирэх жил дүүргийн хэмжээнд тэр дундаа гэр хорооллын бүсэд хийгдэх хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлын талаар дахин уулзалт зохион байгуулахаар боллоо.

Шинэ мэдээ

БГД-т хийгдэж байгаа явган хүний зам засвар, шинэчлэлийн ажил 93,7 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна

2022-09-29 | Үзсэн тоо: 124

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлж байна

2022-09-29 | Үзсэн тоо: 82

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээтэй танилцлаа

2022-09-27 | Үзсэн тоо: 367

БГД-ийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн 2022” боллоо

2022-09-27 | Үзсэн тоо: 239

Баянгол дүүргийн 61 дүгээр байрны түшиц ханыг бүрэн засварлаж дууслаа

2022-09-26 | Үзсэн тоо: 202

“Гэрээр айлчлагч” нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2022-09-26 | Үзсэн тоо: 151

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 20 дугаар хороонд ажиллалаа

2022-09-25 | Үзсэн тоо: 241

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

2022-09-22 | Үзсэн тоо: 59

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа

2022-09-22 | Үзсэн тоо: 77

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шинээр байгуулагдсан 29 дүгээр хороонд ажиллалаа

2022-09-21 | Үзсэн тоо: 165

Дүүргийн хэмжээнд энэ 7 хоногоос “Хашаа” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ

2022-09-20 | Үзсэн тоо: 425

Хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2022-09-09 | Үзсэн тоо: 299

Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтад хамрагдлаа

2022-09-08 | Үзсэн тоо: 632

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд тоглоомын талбайг шинэчлэн засварлалаа

2022-09-05 | Үзсэн тоо: 64

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2022-09-01 | Үзсэн тоо: 66

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6603

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5719

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4915

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4627

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4396

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3962

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3819

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3306

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2890

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2859

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2827

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2632

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2535

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2400

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2381

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.