©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН БОДЛОГО-ШИНЭЧЛЭЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

Цаг үеийн мэдээ | 2013-06-12 | Энэхүү мэдээг уншсан тоо: 88

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН БОДЛОГО-ШИНЭЧЛЭЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ


2013 оны 05 сарын 03-ны өдөр                              Төрийн ордон, Улаанбаатар хот

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганы агуулга, үзэл санааг дэмжин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгааллыг хангах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч бүх талуудад хандан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид заасан эрхийг хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, нийгмийн ойлголт хандлагыг сайжруулахын төлөө ажиллахыг уриалан дэвшүүлж, зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Нэг. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД:
1.    Шүүхийн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжийг хангах;
2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмгөөлөх өмгөөллийн зардлыг төр хариуцах;
3.    Дохионы хэлийг албан ёсны болгох хуулийг санаачлах;

Хоёр. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД:
1.    “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц”-ийн зарчимд нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн харилцааг зохицуулсан бие даасан хууль боловсруулж батлах;
2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-д  тусгах;
3.    “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллыг хангах “Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулах;
4.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах, төсөв хэлэлцэх, төсвийн гүйцэтгэл, бодлогын хэрэгжилтэнд хяналт тавихад тэдний төлөөллийн оролцоог хангах;
5.    Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль санаачлан боловсруулж батлах;

Гурав. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ:
1.    Салбар дундын зохицуулалт хийх чадамжтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даасан агентлагийг Ерөнхий сайдын дэргэд байгуулах;
2.    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц болон Инчеоны Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх;
3.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцны моргейжийн зээлд шалгуур багатай, хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулах;  
4.    “Ахмадын орон сууц 4000” хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах;
5.    Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх бүхий л ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах;
6.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл авах, мэдээлэл дамжуулахад шаардлагатай тусгай зориулалтын техник хэрэгслэл, программ хангамжийг монгол хэл дээр хэрэглэх боломж бүрдүүлэх;
7.    Төрийн үйлчилгээний байгууллагууд (эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хууль хяналт, хөдөлмөрийн байгууллагуудад) дохионы орчуулагчтай холбох зайны дүрст ярианы тоног төхөөрөмжөөр хангах;
8.    Улс орны эдийн засаг, нийгэм, олон улсын чанартай чухал уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахад дохионы хэлмэрчтэй байх;
9.    Хараагүй, сонсголгүй, тэргэнцэртэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, бусад нийтлэг эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны зардлын тодорхой хувийг төрөөс санхүүжүүлэх;
10.    Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн ажилчдын 90 айлын орон сууц, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалт Үйлдвэрийн нэр дээрх 2000м2 газарт хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 300 айлын орон сууц бариулах асуудлыг шийдвэрлэх;
11.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төрийн албанд авч ажиллуулах;

Эрүүл мэндийн талаар:
1.    Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг угтаж үйлчлэх орон тооны ажилтныг (дохионы хэлмэрч) бий болгох;
2.    Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх асуудлыг бодлогоор дэмжих;
3.    Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн сэрэмжлүүлгийг үндэсний хэмжээнд тогтмол явуулж хэвших;
4.    Хөгжлийн бэрхшээлийг эрт үед илрүүлэх, оношлох тогтолцоог бий болгох;
5.    ICF олон улсын ангиллыг өөрийн орны онцлогт тохируулан нэвтрүүлэх;
6.    Хоёр дахь шатны эмнэлгүүдэд сэргээн засах мэргэжлийн ажилтнуудыг (хөдөлгөөн засалч, хэл засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч) орон тоогоор ажиллуулах;
7.    Амралт, сувиллын газрын стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийцсэн хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр заалт нэмж тусгах;
8.    Эмч бэлтгэдэг их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд хамруулан хөгжүүлж, сэргээн засах  талаар болон дохионы хэлний хичээлийг тусгаж оруулах;
9.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эмийн хөнгөлөлт олгох үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, жагсаалтыг шинэчлэх;
10.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад нөхөн үржихүйн боловсрол олгох үйлчилгээг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд тэдний асран хамгаалагчид сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээг бий болгох;

Боловсролын талаар:
1.    Хөгжлийн бэрхшээл бүрийн онцлог хэрэгцээг хангах боловсролын тогтолцоог бүрдүүлэх цогц хуультай болох; (энэхүү хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд шаардлагатай ганцаарчилсан сургалт, хамран сургалт, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд боловсрол, насан туршийн боловсрол, багш боловсон хүчин бэлтгэх тогтолцоо, сургалтын стандарт, үнэлгээ, орчин)
2.    Нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх үнэлгээг тооцох журмыг боловсруулах;
3.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн харилцаанд тэгш оролцож үе тэнгийнхэнтэйгээ чөлөөтэй харилцахын тулд ерөнхий боловсролын сургуулиудад дохионы хэлний хичээлийг нэвтрүүлэх;
4.    Хөгжлийн бэрхшээл тус бүрийн онцлогт тохирсон боловсрол эзэмшүүлэх боловсон хүчнийг бэлтгэх;
5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг их дээд сургуулийн магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг горилох сургалтын төлбөрийг төрөөс хариуцах;
6.    Сонсголгүй хүүхдэд боловсрол олгох дохионы хэл ба бичгийн хэл бүхий “Хос хэлний арга зүйг нэвтрүүлэх”
7.    Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхтэй хүүхдийг бүх шатны боловсрол эзэмшихэд төрөөс дэмжлэг үзүүлэх;

Хөдөлмөр эрхлэлтийн талаар:
1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн хэрэгжилтийг сайжруулах хяналтын механизмыг бүрдүүлэх;
2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээ орчин үеийн техникийн болон мэдээллийн технологид суурилсан ажлын байрыг бий болгоход бодлогоор дэмжих;
3.    Хөдөлмөрийн яамны дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн зөвлөл байгуулах;
4.    Томоохон худалдааны төв, бирж, нэгдсэн зах зээлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ байгуулах, ажлын байрыг бий болгох асуудлыг төрөөс бодлогоор дэмжих;
5.    Ажил олгогч сонсголгүй иргэдийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад дохионы хэлмэрчийн үйлчилгээгээр хангах;
6.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлд хамрагдах боломжит нөхцлүүдийг сайжруулах, хэрэгжүүлэх;
7.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны стандартыг боловсруулах;
8.    Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийг Хараагүйчүүдийн Хөдөлмөр Эрхлэлтийн Хөгжлийн Корпораци болгон өргөтгөх;

Нийгмийн халамж, хамгааллын талаар:
1.    Бүх нийтийн орон сууцаар хангах хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах;
2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтүүдийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх;
3.    Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн асран хамгаалагчдад олгодог асаргааны тэтгэмжийг үнэ ханшийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж байх;
4.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол олгох нөхөн сэргээх болон асрах, хөгжүүлэх  төвүүдийг  нэмэгдүүлэх;
5.    Аймаг, дүүрэгт барих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлэх;
6.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн газруудыг бүс нутгийн хэмжээнд байгуулах;
7.    Нийгмийн халамжийн хуулийн 5.1.8-д заасан хараагүй болон сонсголын бэрхшээлтэй, хэвтрийн байнгын асаргаатай иргэдэд харилцаа холбооны зардлыг сар бүр олгох талаар судалгаа тооцоо хийх;
8.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу олгогдож байгаа түлээ, нүүрсний хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх;
9.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн бие даан амьдрах төвийг бий болгох;
10.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэрт гарах насны хязгаарыг энгийн иргэдийн наснаас доогуур тогтоох;

Дэд бүтэц, хүртээмжтэй орчны талаар:
1.    Орон сууцны хороолол, хотхон, баригдаж буй болон засвар хийгдэж буй барилгуудад Монгол Улсын Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль, холбогдох норм, дүрэм, стандартуудыг мөрдөж ажиллуулах талаар хяналт тавин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд барилга байгууламжид саадгүй хүрэх нөхцлийг хангасан төлөвлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээг хангах арга хэмжээг зураг төсөлдөө тусган хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцох;
2.    Үйлчилгээний байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй үйлчлүүлэх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн норм, дүрэм, стандартыг мөрдүүлэн хэвшүүлэх;
3.    Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авах Улсын болон техникийн комиссын бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулах;
4.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгсэлд зориулсан авто зогсоолыг төлөвлөх;
5.    Хотын гудамж талбайн хаягжуулалтыг нийт иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй  загвараар төлөвлөх;
6.    Нийтийн тээврийн үйлчилгээнд буудлыг зарлах, урсдаг самбар байршуулж, автобусны буудлуудыг хаягжуулах;
7.    Авто тээврийн тухай хуулийн 10.2.8 дахь заалтыг хэрэгжүүлэх;
8.    Тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр зорчих боломжгүйг харгалзан тэдэнд дуудлагын такси үйлчилгээг нэвтрүүлэх хувийн хэвшлийн санаачлагыг дэмжих;
9.    Харилцаа холбооны дүрст яриа буюу VSP үйлчилгээг нэвтрүүлэх, уг төхөөрөмжийг худалдан авахад сонсголын бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлэх;

Дөрөв. ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БОЛОН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД:
1.    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын зөвлөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулах;
2.    Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, шаардагдах төсөв, хөрөнгийг санхүүжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах;
3.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудыг орон нутагт үр дүнтэй бодитой хэрэгжүүлж шаардлагатай хөрөнгийг жил бүр төсөвт тусган шийдвэрлэж, бүх шатны удирдлагаар хангах;
4.    Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл тусламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах асуудлыг бодлогоор дэмжих;



Тав. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАД:
1.    Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, онцлог хэрэгцээ, шаардлагын талаар олон нийтийн ойлголт, хандлагыг төлөвшүүлэх;
2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн туршлагыг дэлгэрүүлэхэд чиглэсэн нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх тусгай цаг, нэвтрүүлэг, мэдээллийн булантай болох, мэдээлэл, сурталчилгааг тогтмолжуулах;
3.    Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа тогтмол түгээх;
4.    Орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх;
5.    Харилцаа холбооны зохицуулах хорооноос үйлчилгээ явуулах зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизийн бүх мэдээллийг субтитртэй эсвэл дохионы хэлмэрчтэй нэвтрүүлэх;

Зургаа. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД:
1.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний гэр бүлтэй ажиллах, тэдэнд шаардлагатай үйлчилгээг хүргэх, нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээг төрийн холбогдох байгууллагуудтай гэрээний үндсэн дээр мэргэжлийн түвшинд чанартай, хариуцлагатай гүйцэтгэх, идэвхитэй хамтран ажиллах;
2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг бүрийн санал, хүсэлтийг сонсох, эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэх болон нийгмийн халамж хамгааллыг хүртэхэд тусалдаг байх;
3.    Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүдийг ажил хөдөлмөр эрхлэх бололцоогоор хангах үйлчилгээг өргөжүүлэх;
4.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг бий болгох, эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг санаачлан, үр дүнтэй хэрэгжүүлэх;

ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД

Шинэ мэдээ

БГД-ийн 9-р хороо, 19 гарааш чөлөөлсөн талбайд авто зогсоол, тохижилтын ажлыг хийж дууслаа

2022-08-16 | Үзсэн тоо: 55

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны байрны гадна талбайг тохижууллаа

2022-08-16 | Үзсэн тоо: 20

Баянгол дүүргийн 10-р хорооны ӨЭМТ-ийг засварлалаа

2022-08-16 | Үзсэн тоо: 40

“Алтай хотхон”-ы 25, 27 дугаар байрны дунд байгуулах тохижилтын ажил 80 гаруй хувьтай байн

2022-08-16 | Үзсэн тоо: 9

Шахмал түлш борлуулагчдыг сонгон шалгаруулна

2022-08-16 | Үзсэн тоо: 76

Баянгол дүүргийн 14-р хороо “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-тэй боллоо

2022-08-16 | Үзсэн тоо: 58

47-р сургуулийн дээвэр засварын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна

2022-08-15 | Үзсэн тоо: 130

Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгаад байна

2022-08-15 | Үзсэн тоо: 148

Баянгол дүүргийн 21-р хороо, 278-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж дууслаа

2022-08-14 | Үзсэн тоо: 60

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн машин авч, хүлээлгэж өглөө

2022-08-13 | Үзсэн тоо: 69

61 дүгээр байрны түшиц ханыг засварлах ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна

2022-08-12 | Үзсэн тоо: 138

Баянгол дүүргийн гэрэлтүүлгийг сайжруулахад анхаарч ажиллана

2022-08-12 | Үзсэн тоо: 139

Баянгол дүүргийн 7-р хорооны 29-р байрны 1, 2 орцны дээвэр засварын ажил дууслаа

2022-08-12 | Үзсэн тоо: 78

Ө.Сумъяабаатар: 2023 онд дүүргийнхээ гэр хорооллын бүсэд илүү анхаарч ажиллана

2022-08-11 | Үзсэн тоо: 478

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар “УБТЗ” ХНН-ийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

2022-08-11 | Үзсэн тоо: 145

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6569

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5539

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4904

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4604

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4385

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3948

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3806

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3286

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2875

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2839

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2814

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2618

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2526

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2382

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2365

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.