“Монгол цэрэг дэлхийн цэрэг” өдөрлөгт ЗДТГ-ынхан оролцлоо
Баянгол дүүргийн ЗДТГ, Цэргийн штаб, JCI конгресс клубын залуучууд хамтран Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан “Монгол цэрэг Дэлхийн цэрэг” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо болоод орлогч дарга П.Цэцэгмаа, Г.Энхболд нар, Тамгын газрын дарга Т.Нямцэцэг, ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчид, Олон улсын Энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдод хүндэтгэл үзүүллээ.
“Монгол цэрэг, дэлхийн цэрэг” өдөрлөгийн үеэр Цэргийн штабаас Засаг даргын Тамгын газрын өмнөх талбайд Монгол цэргийн музейн “Музей нүүж явна” үзэсгэлэнг дэлгэсэн ба ЗДТГ-ын нийт ажилтан албан хаагчдыг Хилийн цэргийн 0164 дүгээр ангид хүлээн авч, цэргийн амьдралтай танилцуулсан юм. Зэвсэг, зэвсэглэлийн үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа уригдан оролцож, энэ үеэр дүүргийнхээ залуучуудад эх оронч сэтгэлгээ хөгжүүлэх үүргийг Цэргийн штабын дарга Л.Ганбаатарт нөхөрсгөөр хүлээлгэв.
Хилийн цэргийн 0164-дүгээр ангид ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдыг хүлээн авахдаа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт, Энхийг сахиулагчдын үзүүлэх тоглолт, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолт зэрэг олон сонирхолтой хөтөлбөртэй угтав. Мөн дүүргийн Засаг дарга Д.Оросоо, JCI конгресс клубын хамт олон, мөн Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн Энхийг сахиулагчид харилцан хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл солилцлоо. Ийнхүү Энхийг сахиулагчдын өдрөөр Баянгол дүүргийн ЗДТГ-ын хамт олон цэргийн амьдралтай танилцлаа.