Шүүхийн тухай багц хууль шинэчлэгдэн батлагдаж, 2013 оны дөрөдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Шүүхийн Тамгын газраас дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчид болон 23 хорооны Засаг дарга нарт Шүүхийн тухай багц хуулийг сурталчлан таниулах сургалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлах тухай хуулиар Баянгол дүүргийн шүүгч Д.Уранчимэг, Г.Даваадорж, Ж.Кульдано нар лекц уншиж, төрийн албан хаагчдын сонирхсон асуултад хариулсан юм. Мөн Шүүхийн тухай таван багц хуулийн онцлог бөгөөд шинэлэг тал нь шүүн таслах үйл ажиллагаа тодорхой, ил тод, шударга өрнөхөд оршиж буйг сургалтын үеэр голчлон тайлбарлалаа. Энэхүү сургалт цаашид Баянгол дүүргийн дөрвөн бүс дэх Иргэний тахимаар дамжуулан иргэдийн дунд өрнөх бөгөөд зургадугаар сарын 29-ний өдөр Нээлттэй хаалганы өдөрлөг хийснээр өндөрлөх юм байна.
Иргэдийн дунд хууль сурталчлах энэхүү төлөвлөгөөт арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.