Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Юникорн” интертайнменттай хамтран Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяраа Улаанбаатар паласын Open air-т нижгэр тэмдэглэлээ. Дүүргийн ерөн...хий боловсролын сургууль, цэцэрлэгийн авьяаслаг 570 хүүхдийн урлагийн тоглолт, үлгэрийн баатруудаар чимсэн энэхүү баярын үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, хатагтай С.Одонтуяа болон НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ДИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг даргын орлогч дарга Г.Энхболд, П.Цэцэгмаа, Тамгын газрын дарга Т.Нямцэцэг нар оролцож, багачуудад баяр хүргэлээ. Мөн авьяас, чадвар, сурлага, спортоороо тэргүүлсэн багачууд, сурагчдад Авьяас алтан медаль, заах арга, ур чадвараараа бусдыгаа манлайлсан багш, сурган хүмүүжүүлэгчдэд Хүүхдийн төлөөх сайн үйлстэн медалиудыг гардуулсан юм. Мөн олон хүүхэд төрүүлэн улс эх орондоо хэрэгтэй хүмүүс болгон өсгөж, хөгжилд хувь нэмрээ оруулсан алдарт эхчүүдийн энгэрийг Алдарт Эхийн I, II зэргийн одонгоор мялааж, тэдний үр хүүхэд ач зээгийнх нь баяр дээр баяр нэмсэн юм.
Мөн Боловсролын хэлтэс, Биеийн Тамир спортын хэлтсийн мини тайзнаа урлаг, спортын олон тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, аваргуудаа тодруулсан юм. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний баяраар Баянголын багачууд Диснейн баатруудтай нэгэн өдрийг хамтдаа дуулж, бүжиглэж, тоглосоор сэтгэл хангалуун тэмдэглэн өнгөрүүллээ.