©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  • Эрхэм зорилго:

    Монгол улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагын эрхэм зорилго оршино.

    Бүтэц, зохион байгуулалт:

    Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нь Хэлтсийн дарга 1, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн 1, Эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын тасаг 18 улсын /ахлах/ байцаагч, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөр, нийгэм хамгааллын хяналтын тасаг 4 улсын /ахлах/ байцаагч нийт 24 хүний бүрэлдэхүүтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

    Төрийн үйлчилгээ:

    Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хяналтын 10 чиглэлээр холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлийг бууруулах, төлөвлөгөөт шалгалт, төлөвлөгөөт бус шалгалт , зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа хийх чиглэлээр ажиллаж байна.

    1. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт
    2. Эмчилгээний чанарын хяналт
    3. Эм биобэлдмэлийн хяналт
    4. Боловсролын хяналт
    5. Хүнсний чанар, стандартын хяналт
    6. Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
    7. Мал эмнэлгийн хяналт
    8. Хөдөлмөрийн хяналт
    9. Байгаль орчны хяналт
    10. Нийгэм хамгааллын хяналт

    Пэйж хуудас: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

    Холбогдох утас: 77775002

    • Нийгмийн хамгааллын хяналт
      • Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн  хэрэгжилт, иргэдийг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулсан байдалд хяналт тавих;
      • Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын баазыг өргөтгөх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээ, даатгалын гэрээний биелэлтийг хянах;
      • Бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтод хяналт тавих;
      • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
      • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих;
      • Өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чадавхийг дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлийн хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хянах;
      • Нийгмийн хамгааллын холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулагдсан төсөв, зээл, тусламж, хандивын хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;
      • Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэл, нийгмийн даатгалын дэвтрийн олголт, хөтлөлт, баталгаажуулалтад хяналт тавих;
      • Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд хяналт тавих, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг  магадлаж дүгнэлт гаргах;
      • Иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцсан бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж  дүгнэлт өгөх.
    • Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт
      • Эрүүл мэндийн тухай хууль, Ариун цэврийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
      • Хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоолт, усны чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангуулж байгаа эсэхэд хяналт тавих;
      • Ус, хөрсөнд байгаа химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлан тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан эсэхэд хяналт тавих;
      • Үйлдвэрлэл, сургалт, ахуйн хэрэглээ, гоо сайхны бараа, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих;
      • Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлж  байгаа байдалд хяналт тавих;
      • Хүнсний бүтээгдэхүүнээс гарсан хордлого, халдварын шалтгааныг судлан тогтоох, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж  байгаа байдалд дүгнэлт гаргах;
      • Хүүхдийн сургалт, амралтын байгууллагын эрүүл ахуйн байдалд хяналт тавих;
      • Эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм, тусгай, халдвартай, хортой, хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалд хяналт тавих;
      • Халдварт, халдварт бус өвчний талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих.
    • Эм, биобэлдмэлийн хяналт
      • Эмийн тухай хууль, эм, биобэлдмэлийн хэрэглээ, хадгалалтын талаар гаргасан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
      • Эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдал, үйлдвэрлэлийн стандарт, технологийн хэрэгжилтэд хяналт тавих
      • Хүн амыг дархлаажуулах, эм, биобэлдмэлийн аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импортын байдлыг шалгаж, дүгнэлт гаргах;
      • Эм хангамжийн байгууллагуудад эм, биобэлдмэлийг импортлох үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн олголт болон Монгол Улсын эмийн бүртгэлийн журмын хэрэгжилтэд хяналт тавих.
    • Эмчилгээний чанарын хяналт
      • Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
      • Эмнэлгийн мэргэжилтний  эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөгдөх журмын  биелэлтэд  хяналт тавих;
      • Эмч,  эмнэлгийн  ажилтны   мэргэжлийн  алдаа, түүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсонтой    холбоотой  гомдол;
      • Донорын  эд эрхтэнг эмчилгээний  зориулалтаар   авах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах  үйл ажиллагаанд хяналт тавьж  дүгнэлт гаргах;
      • Эмнэлгийн  чанарын алба, чанарын менежерийн үйл ажиллагааны талаар гарсан тушаал шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
      • Эмнэлгийн оношлогч рентген болон бусад техник, тоног төхөөрөмжид чанарын хяналт тавих ;
    • Боловсролын хяналт
      • Боловсролын тухай хууль  тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих;
      • Бага, дунд, дээд мэргэжлийн боловсролын стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалт болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвийн элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаа, үр дүнд хөндлөнгийн шалгалт хийж;
      • Бага, дунд, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын ажлын түвшинд хяналт тавьж
      • Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
      • Боловсролын байгууллагын улсын бүртгэл, тусгай зөвшөөрөл, статистик мэдээ гаргалтын байдалд хяналт тавих.
      • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хяналт тавих
    • Нийтийн хоолны хяналт
      • Хүнсний тухай хууль болон түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомж болон  бусад стандарт, дүрэм, журмыг худалдааны байгууллага, иргэд хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
      • Нийтийн хоолны газрын байр, орчин тойрон, технологийн үйл ажиллагаа болон дээж авалт, хоолны технологийн карт /БСТ/-ын мөрдөлт, түүнийг хөтөлж байгаа байдал, ариун цэвэр, бараа материал, түүхий эдийн хадгалалтад хяналт тавих;

       

    • Худалдааны хяналт
      • Худалдаа, үйлчилгээтэй холбогдон гарсан хууль тогтоомж болон  бусад стандарт, дүрэм, журмыг худалдааны байгууллага, иргэд хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
      • Худалдааны зохион байгуулалт, соёл, технологийн горимд тогтоосон нийтлэг шаардлагыг хангасан байдалд хяналт тавих;
      • Худалдаа эрхлэгчдэд эрх бүхий байгууллагаас олгож байгаа зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгах, зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
      • Насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй этгээдээр худалдаа, үйлчилгээ явуулж буй эсэхэд хяналт тавих;
      • Бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд олон улс болон Монгол Улсын хэмжээнд нийтлэг хэрэглэдэг барааны таних тэмдэг, анхааруулга, бичээс, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа, хэрэглэх зааврыг ил тод тавьсан байдалд хяналт тавих;
      • Бараа, бүтээгдэхүүнийг шаардлагын дагуу шошголож савласан байдалд хяналт тавих;
      • Хэрэглэгчдэд бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний зориулалт, тэдгээрийн хэрэглээний шинж чанар, хадгалах нөхцөл, хэрэглэх арга, баталгаат хугацааны талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл өгсөн байдалд хяналт тавих;
    • Үйлдвэрлэл, технологийн хяналт
      • Хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх нөхцөл, хугацааг мөрдөж байгаа байдалд хяналт тавих;
      • Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн бодис хэрэглэж буй эсэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хяналтын дотоодын байнгын тогтолцоо бий болгосон байдалд хяналт тавих;
      • Хүнсний үйлдвэрлэлд ашиглах өсгөвөр, хүнсний нэмэлт, эм, даавар болон шавьж, мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхт бодист холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулсан байдалд хяналт тавих;
      • Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр холбогдох хууль, журмын дагуу эрхэлж буй эсэхэд хяналт тавих;
      • Улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, ашиглалт, нөхөн бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих.
      • Хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх нөхцөл, хугацааг мөрдөж байгаа байдалд хяналт тавих;
      • Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн бодис хэрэглэж буй эсэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хяналтын дотоодын байнгын тогтолцоо бий болгосон байдалд хяналт тавих;
      • Хүнсний үйлдвэрлэлд ашиглах өсгөвөр, хүнсний нэмэлт, эм, даавар болон шавьж, мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхт бодист холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулсан байдалд хяналт тавих;
      • Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр холбогдох хууль, журмын дагуу эрхэлж буй эсэхэд хяналт тавих;
      • Улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, ашиглалт, нөхөн бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих.
      • Хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх нөхцөл, хугацааг мөрдөж байгаа байдалд хяналт тавих;
      • Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн бодис хэрэглэж буй эсэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хяналтын дотоодын байнгын тогтолцоо бий болгосон байдалд хяналт тавих;
      • Хүнсний үйлдвэрлэлд ашиглах өсгөвөр, хүнсний нэмэлт, эм, даавар болон шавьж, мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхт бодист холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулсан байдалд хяналт тавих;
      • Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр холбогдох хууль, журмын дагуу эрхэлж буй эсэхэд хяналт тавих;
      • Улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, ашиглалт, нөхөн бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих.

       

    • Мал эмнэлгийн хяналт

       

      • Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
      • Мал эмнэлгийн хорио цээр, хязгаарлалт тогтоох, мал, амьтны  өвчинтэй тэмцэх, малын сэг зэмийг устгах талаар Засаг даргын гаргасан шийдвэр, түүний биелэлтэд хяналт тавих;
      • Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг  биелүүлэх, өвчилсөн мал, амьтныг зохих журмын дагуу устгасан эсэхэд  хяналт тавих;
      • Өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал, амьтныг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулсан эсэхэд хяналт тавих;
      • Мал, амьтныг арчлах, маллах, тэжээх, үржүүлэх үеийн эрүүл ахуй, бэлчээр, хашаа, бууц, уст цэгийн орчны ариун цэврийн талаар гарсан дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавих;
      • Мал, амьтны халдварт өвчин улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх;
      • Мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, тэжээл бэлтгэх,  тээвэрлэх, хадгалах, боловсруулах, худалдаалахад мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн талаархи  дүрэм, журмыг сахих, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээний олголтод хяналт тавих;
      • Мал, амьтан нядлах болон мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулахад хяналт тавих;
      • Мал, амьтанд зориулсан эм, биобэлдмэл, мал эмнэлгийн багаж, хэрэгслийг үйлдвэрлэх, хилээр нэвтрүүлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, бүртгэхтэй холбоотой дүрэм, журам, заавар, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
      • Улсын нөөцөд байгаа малын эм, биобэлдмэлийг хадгалах, нөхөн бүрдүүлэх, ашиглах, зарцуулахад хяналт тавих;
      • Малын эмийн сан ажиллуулах талаархи дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
      • Малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, малын өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх, улсын хилээр мал, амьтан, үр, хөврөл үрийг нэвтрүүлэх зөвшөөрөл олголтод хяналт тавих.

       

    • Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
      • Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалтгалтын тухай, Ургамал хамгааллын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих;
      • Иргэн, хуулийн этгээд нь эзэмшиж, ашиглаж байгаа газар, зоорь, үтрэм, агуулахдаа ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авсан эсэхэд хяналт тавих;
      • Ургамлын онц аюулт өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд тухайн шатны  Засаг дарга мэргэжлийн байгууллагад мэдээлсэн, дүгнэлт гаргуулсан эсэх, ургамлын хорио цээр, хязгаарлалт тогтоосон, ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байдалд хяналт тавих;
      • Бүх төрлийн ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын өвс, тэжээл, таримлын суулгац, мод, модон материалын хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, худалдаалалтын үеийн ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих;
      • Ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ургамал хамгаалах бодис, бордоог улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах, үйлдвэрлэх, худалдаалахад баримтлах хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт тавих;
      • Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээ хийлгэсэн эсэхэд хяналт тавих;
      • Улсын нөөцөд байгаа ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах, нөхөн бүрдүүлэхэд хяналт тавих;
      • Бөөний худалдааны төвийн үйл ажиллагаанд тавигдаж буй ургамлын хорио цээрийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих;
      • Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх,  борлуулахтай холбогдсон хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.
    • Байгаль орчны хяналт
      • Газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой, хээрийг түймрээс хамгаалахтай   холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
      • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдээс байгаль орчныг хамгаалах, сэргээн сайжруулах, засаж тохижуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаанд хяналт тавих;
      • Хайгуул судалгаа, шинжилгээний ажлын болон байгалийн, аялал жуулчлалын явцад байгаль орчны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
      • Байгаль орчны хууль тогтоомжоор тодорхойлсон болон Монгол Улсын Улаан номонд орсон нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлтэд хяналт тавих;
      • Байгалийн баялгийг ашигласны төлбөр, хураамж, тэдгээрийг байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлтэд зарцуулсан байдалд хяналт тавих;
      • Байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн барагдуулалтад хяналт тавих;
      • Байгаль орчинд нөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн төсөл, хөтөлбөр, гэрээний байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр заасан байгаль орчныг нөхөн сэргээх, засаж тохижуулах арга хэмжээний биелэлтэд хяналт тавих;
      • Химийн хорт бодисын үйлдвэрлэлт, экспорт, импорт, хадгалалт, худалдаалалт, тээвэрлэлт, ашиглалт, устгалт, аюултай хог хаягдлын экспорт, импорт, хил дамжуулан тээвэрлэлтэд хяналт тавих;
      • Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтад хяналт тавих;
      • Байгаль орчны бохирдолтод хяналт тавих;
      • Хот тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалж эрүүл ахуйн бүс тогтоосон байдалд хяналт тавих;
      • Агаар, ус, хөрсөн дэх хими, биологийн хортой бодисын хүлцэх хэм хэмжээ, байгаль орчинд хаяж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих;
      • Байгаль орчны даацын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих.
  • Нэрс

    Албан тушаал

    Утасны дугаар

    1

    Ц. Идэрбат

    Хэлтсийн дарга

    88066130

    2

    С.Ариунцэцэг

    Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч

    99197781

    3

    Д.Баасандорж

    Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч

    99100915

    4

    М. Отгонбаяр

    Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

    95215569

    5

    Т. Отгон

    Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч

    80860480

    6

    Ч. Цолмон

    Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч

    99178087

    7

    Б.Болормаа

    Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч

    99083881

    8

    Бо. Хишигжаргал

    Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч

    88115819

    9

    Д. Алтанзул

    Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч

    99045097

    10

    Э. Ариунболд

    Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч

    99903907

    11

    О. Одонтунгалаг

    Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч

    91110867

    12

    А. Мөнхэцэцэг

    Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч

    90515511

    13

    О.Энхсаран

    Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч

    99235913

    14

    Э. Дуламсүрэн

    Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч

    99076727

    15

    Б. Ганболд

    Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч

    88111590

    16

    Ч. Урангоо

    Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч

    99282207

    17

    Т. Цогзолмаа

    Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч

    88122335

    18

    Т. Эрдэнэсайхан

    Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч

    88200485

    19

    М.Наранэцэцэг

    Байгаль орчны хяналтын улсын байцаагч

    96669027

    20

    Ба. Хишигжаргал

    Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцагч

    99021438

    21

    Я. Номинцэцэг

    Боловсролын хяналтын улсын байцаагч

    88050791

    22

    С. Уранчимэг

    Боловсролын хяналтын улсын байцаагч

    90950005

    23

    Б. Уянга

    Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч

    99083504

    24

    Э.Пүрэвсайхан

    Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч

    88474755 

     

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.