©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Статистикийн хэлтэс

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  •             1992 онд дүүргийн “Статистикийн тасаг” нэртэй анх байгуулагдаж, тасгийн дарга, 3 мэргэжилтэнтэй үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2004 онд Засаг даргын дэргэдэх “Статистикийн хэлтэс” болон өргөжиж, хэлтсийн дарга, 5 мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулах болсон.

    2015 оны УИХ-ын тогтоолын дагуу Баянгол дүүргийн Улсын бүртгэл, Статистикийн хэлтсийн “Статистикийн тасаг” болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан ба 2016 оноос дахин өөрчлөгдөж Статистикийн хэлтэс болон үйл ажиллагаагаа явуулж байна.

    Тус тасгийн анхны даргаар Б.Ганбаатар ажиллаж байсан бол 2003-2012 онд Б.Энхцэцэг, 2012-2014 онд Ч.Ганчимэг, 2015 онд М.Отгонбаяр, 2016-2018 онд Н.Энхтуяа, 2019 оноос Г.Чинжаргал томилогдон ажиллаж байна.

    Өдгөө тус хэлтэс нь дарга болон 7 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан зарчмын дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд эдийн засаг, нийгэм, хүн амзүйн талаарх статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар дүүргийн удирдлагууд болон статистикийн мэдээлэл хэрэглэгчдийг хангахад оршино.

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

    Тус тасаг нь Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргын Статистикийн талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлж, статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргах, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого судалгаа явуулах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тархаах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах зэрэг Статистикийн үйл ажиллагааг явуулна.

    • Статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд тархаах үйлчилгээ
      1. Дүүрэг, хорооны хүн ам, өрхийн тоо
      2. Дүүрэг, хорооны хүн амын тоо насны бүлгээр, хүйсээр
      3. Дүүрэг, хорооны өрхийн тоо, сууцны төрлөөр, ам бүлээр
      4. Дүүрэг, хорооны мал, тэжээвэр амьтдын тоо
      5. Улс, нийслэл, дүүргийн ААНБ-ын тоо, салбараар
      6. Дүүрэг, хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо
      7. Дүүрэг, хорооны хагас, бүтэн өнчин хүүхдийн тоо
      8. Дүүрэг, хорооны тэжээн тэтгэх төрөл садангүй, ганц бие өрхийн тоо
      9. Дүүрэг, хорооны эрэгтэй, эмэгтэй тэргүүлэгчтэй өрхийн тоо
      10. Дүүрэг, хорооны худалдаа, үйлчилгээний цэгийн тоо
      11. Дүүрэг, хорооны телевизортой өрхийн тоо
      12. Дүүргийн нийгэм эдийн засгийн байдлын сар, улирал, жилийн танилцуулга
      13. Макро эдийн засгийн салбаруудын улирал, хагас жил, жилийн гүйцэтгэл
      14. 7 хоног тутмын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ
      15. Дүүргийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлт, борлуулалтын хэмжээ
      16. Хүн ам орон сууцны улсын ээлжит тооллогуудын улс, нийслэл, дүүргийн үр дүн
      17. ААНБ-ын улсын ээлжит тооллогуудын улс, нийслэл, дүүргийн үр дүн
      18. Сүм хийдийн тооллогын дүүргийн үр дүн
      19. Статистикийн тухай хуулийн зөвлөгөө
      20. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн зөвлөгөө
      21. Статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn цахим хуудсын талаарх зөвлөгөө
      22. Статистикийн метадатаны талаарх зөвлөгөө
    • Бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангах үйлчилгээ
      1. Дүүргийн нийгэм, эдийн засгийн байдлын сар, улирал, жилийн танилцуулга
      2. Цаг үеийн шаардлагаар мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, зохион байгуулах
      3. Статистикийн тоо, мэдээний талаар холбогдох тайлбар хийх
  • Овог нэр

    Албан тушаал

    Хариуцсан салбар

    Утас

    Г. Чинжаргал

    Хэлтсийн дарга

     

    99036913, 70122666

    Н. Дэлгэрмаа

    Ахлах мэргэжилтэн

    Хүн ам, Сүм хийд

    88017016, 11301637

    Х.Бадмаанямбуу

    Мэргэжилтэн

    Тээвэр, холбоо

    88086135, 70122688

    П.Чимгээ

    Мэргэжилтэн

    ХАА, Зочид буудал,Зоогийн газар

    91903228, 11301637

    Д. Доржханд

    Мэргэжилтэн

    Аж үйлдвэр

    96060044, 11301637

    Б. Баяртулга

    Мэргэжилтэн

    Худалдаа

    99651732, 70122688

    Д. Мөнгөнтуул

    Мэргэжилтэн

    Барилга

    99607733, 70122688

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.