©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Боловсролын хэлтэс

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  • Танилцуулга:

         Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 73 тоот захирамжийг үндэслэн Дүүргийн засаг дарга  2008 оны 03 дугаарын 10-ны өдрийн 100 дугаар захирамжаар Боловсролын хэлтэс 5 хүний бүхэлдэхүүнтэй байгуулдсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 521 дугаар захирамжаар Боловсролын хэлтэс нь дарга, мэргэжилтэн гэсэн 6 орон тоотой ажиллаж байна.

    Боловсролын салбарын тоон мэдээлэл:

              2020-2021 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 50 сургуульд өдрөөр 53263, дүйцсэн хөтөлбөрөөр 80, Олон улсын хөтөлбөрт сургуульд 736 нийт 54079 суралцагч ерөнхий боловсрол эзэмшиж,  төрийн болон төрийн бус өмчийн 97 цэцэрлэгт  17329 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

            Тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 3169 багш, ажилтнаас 2383 үндсэн багш, Сургуулмйн өмнөх боловсролын 1846 багш, ажилтнаас 613 үндсэн багш боловсролын үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

               Сургууль, цэцэрлэгийн хүртээмж:

              2020-2021 оны хичээлийн жилд бага, суурь боловсролын хамрагдалт 100 хувь, цэцэрлэгийн хамрагдалт  81,0 хувь байна.

    • Үйл ажиллагааны чиглэл

      Төрөөс боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлого зорилтыг сургуулийн өмнөх  болон бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хүргэж, сурлагын стандарт, сурагчийн төлөвшил, багш, удирдах ажилтны хөгжил, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

      2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр Ерөнхий боловсролын сургуулийн 1337 бүлэгт 40342 сурагч,  Сургуулийн өмнөх боловсролын 556 бүлэгт 19686 хүүхэд хөгжиж байна.

      Дүүргийн Засаг даргын тамгын газар, НХХ, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Цагдаа, Замын цагдаа,Онцгой байдлын хэлтэс албадуудтай хамтран хүүхэд хамгаалах, хөгжүүлэх олон талт ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

  • Хэлтсийн ажилтны нэр

    Албан тушаал

    Холбогдох утас

    Л. Жаргал

    Хэлтсийн дарга

    88005909, 76119595

    Б.Баярсайхан

    Статистик мэдээ, хяналт, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

    99651526, 70120351

    Б.Туул

    Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн

    88093035, 70120351

    А.Отгонжаргал

    Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн

    99885870, 70120351

    Ж.Батцэцэг

    Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн

    99152927, 70120351

    Н.Батцэцэг

    Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн

    99137011, 70120351

     

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.