Баянгол дүүргийн Насан Туршийн Боловсролын Төв нь Монгол улсын Засгийн газрын 1997 оны 116 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/40 тоот захирамжыг үндэслэн Баянгол дүүрэгт Албан бус боловсролын “Гэгээрэл хөгжлийн төв” байгуулах тухай захирамж 1998 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Б/83 тоот захирамжаар байгуулагдсан.
2013 - 2014 оны хичээлийн жилээс эхлэн Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12-р сарын 13 ны өдрийн А/1102 тушаалаар Баянгол дүүргийн Насан Туршийн Боловсролын Төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба одоогийн захиралаар Монгол улсын зөвлөх багш Б.Гэрэлгуа ажиллаж байна.
Эрхэм зорилго: Харьяа дүүргийн иргэн бүрийн эрүүл аж төрөх, аз жаргалтайгаар урт наслах, насан туршдаа чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, орон нутгийн хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцооны чадавхыг тасралтгүй хөгжүүлнэ.
Алсын хараа: Иргэн бүрт чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэн, тэгш хамруулж, санхүүжилтийг суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлэх, боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрт шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.
Манай төвийн бие даан зохион байгуулдаг сургалтын үндсэн чиглэлүүд:
2021 оноос Баянгол дүүргийн нийт хүн амын боловсролын хэрэгцээг тасралтгүй хангах зорилгоор иргэдэд дараах үндсэн чиглэлүүдээр сургалт, нөлөөллийн ажил зохион явуулж байна.
• Гэр бүл, эрүүл мэндийн боловсрол
• Харилцаа, ёс зүйн боловсрол
• Соёл, гоо зүйн боловсрол
• Иргэний эрх зүйн боловсрол
• Амьдрах ухааны ур чадвар эзэмшүүлэх, санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт.
• Тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хэрэглээ, экологийн боловсрол олгох сургалт.
• Бичиг үсгийн боловсрол олгох сургалт.
• Боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалт.
• Компьютер, мэдээллийн технологийн сургалт. /анхан, дунд шатны/
• Гадаад хэлний мэдлэг эзэмшүүлэх сургалт. /анхан шатны англи, хятад хэл/
• Оёдол эсгүүр, дизайн технологийн сургалт.
• Үндэсний бичгийн /Монгол бичиг/ сургалт.
Сургууль завсардсан 7-45 насны хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг.
Ажил мэргэжилгүй иргэдэд мэргэлжийн чиг баримжаа олгох зорилгоор:
Гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор:
Залуу гэр бүлүүдэд:
Дунд насны гэр бүлд
Ахмад насны гэр бүлд
Дүүргийн иргэд, албан хаагчид, оюутан, сурагчдын нийгмийн хариуцлагыг нь ухамсарлуулах зохилгоор:
Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга учирыг танин мэдэж, цаашдын зорилгоо зөв тодорхойлох зорилгоор:
Иргэд, хүүхэд, залуучуудад гоо зүйн мэдлэг олгох зорилгоор:
Албан хаагчдын нэрс | Албан тушаал | Утасны дугаар | |
1 | Б. Гэрэлгуа | Захирал | 88090110 |
2 | С.Мөнхсайхан | Сургалтын хариуцсан менежер | 89999089 |
3 | П. Мөнхтуяа | Сэтгэл судлаач | 90068881 |
4 | М. Лосол | Амьдрах ухаан, Санхүүгийн боловсрол хариуцсан багш | 80161039 |
5 | О. Мөнхжаргал | Компьютер мэдээллийн тенхологийн багш | 91177353 |
6 | Б.Оюун-эрдэнэ | Монгол хэл, Үндэсний бичгийн багш | |
7 | Ж. Цэрэннадмид | Харилцаа ёс зүйн боловсрол хариуцсан багш | 90808212 |
Д. Хажидсүрэн | Бага боловсролын багш | ||
Н. Мөнгөннавч | Архив, нарийн бичгийн ажилтан | 8881-1727 | |
Байгууллагын утас: 77070110 | |||
Хаяг: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн урд | |||
Цахим шуудан: bayangol_ub@ncle.edu.mn |