БАЯНГОЛ -ХҮҮХДИЙН ЗУСЛАН ОНӨТҮГ
ТАНИЛЦУУЛГА
Баянгол-хүүхдийн зуслан нь Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний 16 тоот тогтоолоор анх байгуулагдаж, 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 48 дугаар тогтоолоор шинэ бүтэц орон тоог баталсан.
Одоогоор 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Баянгол-хүүхдийн зуслангийн барилгын ажлын явцад хяналт тавих, ажлын явцыг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтыг боловсруулах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Зуслангийн үйл ажиллагаа эхэлж, ашиглалтанд ороход 60 хүний оронтоотойгоор ажиллана. Баянгол-Хүүхдийн Зуслан нь Улаанбаатар хотоос 60 км зайд Горхи Тэрэлжийн цогцолборт газар, Болорын хөндий, Мэлхий хадны орчимд байгалийн үзэсгэлэнт газар оршдог.
Хүүхэд, багачуудыг эрүүл, аюулгүй орчинд амрах таатай орчинг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл хоол хүнсээр хангах, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зорилгоор нэг ээлжиндээ 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, үйл ажиллагаагаа жилийн 4-н улирлын турш явуулна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхэд багачуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд олон улсын зуслангийн стандарт шаардлагад нийцүүлсэн эрүүл чийрэг бие бялдартай, бие даах чадвартай, нөхөрсөг, эх оронч Монгол хүн үзлээр хүмүүжүүлэхэд тус байгууллагын эрхэм зорилго оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
ХҮҮХДҮҮД ЭЗЭМШИХ ЧАДВАРУУД
Хөгжлийн хөтөлбөртөө гадаад хүүхэд хүлээж авахаар төлөвлөж монгол орноо сурталчилсан аялал зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хөгжлийн хөтөлбөрийг дотоодын хүүхдүүд, гадаад хүүхдүүд болон нэмэлтээр гэсэн 3 төрлөөр хөтөлбөр боловсруулахаар судалж байна.
БАЯНГОЛ-ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ДАВУУ ТАЛ
ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛ
ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛБЭР
Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр нь төрөлжсөн, холимог хэлбэрээр танхимд болон байгаль түшиглэн зохион байгууллагдана.
Хүүхдийн сонирхол, хэрэгцээнд тулгуурлан 2-оос дээш хэлбэрээр боловсруулсан хөтөлбөр байна.
Баянгол Хүүхдийн Зуслан нь бүх ажиллагсадаа цаг тухай бүрт нь шаардлагатай сургалт семинарт хамруулж, тэдний мэдлэг боловсрол чадварыг ахиулах, үр ашигтай ил тод, нээлттэй шудрага өрсөлдөөнийг өрнүүлэх хариуцлагатай байх зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулахыг эрхэм болгон ажиллаж байна.
Хүүхдийн зуслангийн барилга, зам талбайг нийт 2,7га газар байхаар төлөвлөсөн
Баянгол-хүүхдийн зуслан хүртэл 1,2 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулан төв замтай холбосон.
Зуслангийн цахилгааны шугам, халаалтын бие даасан эх үүсвэр, 20 авто машины зогсоолыг бүрэн шийдсэн.
веб: http://www.bgdkidscamp.com/
Фейсбүүк хаяг: Баянгол-Хүүхдийн зуслан
Баянгол-хүүхдийн зуслан байгалын үзэсгэлэнт газар болох Горхи Тэрэлжид байрлах бөгөөд цэвэр агаар, эрүүл аюулгүй орчинд, хүүхэд өсвөр үеийнхний амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, авьяас чадварыг нь нээх, хөгжил оролцоог нь хангахад нь чиглэсэн хөтөлбөр боловсруулан үйлчилнэ.
№ |
Овог нэр |
Албан тушаал |
Утасны дугаар |
1 |
Э.Магнайбаяр |
Дарга |
99091963 |
2 |
Ц.Элбэгзаяа |
Ерөнхий менежер |
99071508 |
3 |
А.Пүрэвдулам |
Хүний нөөцийн менежер |
91117187 |
4 |
Х.Өлзийтогтох |
Үйлчилгээ аж ахуй хариуцсан менежер |
94199119 |
5 |
Б.Одончимэг |
Ерөнхий нягтлан бодогч |
9103-0810 |
6 |
Э.Сансартуяа |
Нярав |
99132313 |
7 |
Б.Номин-Эрдэнэ |
Мэргэжилтэн |
85562994 |
8 |
П.Ариунзул |
Жолооч | 88052010 |
9 |
Б.Батбаяр |
Цахилгаанчин |
80488348 |
10 | М.Уранцэцэг |
Үйлчлэгч |
88209105 |
11 | Ц.Баянмөнхбат |
Жижүүр |
99860027 |