©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол шинэ өргөө

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  •         Эрхэм зорилго: “Хоггүй Дүүрэг-Цэмцгэр Баянгол” зорилтыг дэвшүүлж дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлын хэмжээг эрс бууруулах, иргэд, оршин суугчдын ая тухтай ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлж, тохижилт, үйлчилгээний компаниуд дунд жишиг байгууллага болж төлөвшихөд оршино. 

    “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн хэмжээнд “Хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэх, хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэх” үндсэн чиглэлээр үүсэн байгуулагдсан.

    “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-н хамт олон 2021 оныг ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ болгон зарлаад байна. Манай байгууллага 2021 оны байдлаар 4 хэлтэс, 240 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр, хог хаягдал тээвэрлэлт, тусгай зориулалтын нийт 37 автомашинаар баазын хүчин чадлыг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байна. 

    Хог хаягдал тээвэрлэлт болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг шинэлэг арга барилаар гүйцэтгэн шинэ менежмент хэрэгжүүлж, “Хоггүй дүүрэг-Цэмцгэр Баянгол” зорилтыг ханган ажиллах нь үйл ажиллагааны нэн тэргүүний зорилт юм.  

    Баянгол дүүрэг нь Нийслэлийн төв хэсэгт байрладаг, хүн амын нягтрал ихтэй, аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газрууд олноор үйл ажиллагаа явуулдаг онцлогтой дүүрэг. Түүнчлэн жилээс жилд айл өрхийн тоо нэмэгдэж, орон сууцны хороолол, томоохон аж ахуйн нэгжийн тоо ч өсч байгаатай холбоотойгоор хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байна. Иймд хог хаягдлыг бууруулах, мөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг стандартын дагуу тогтмол гүйцэтгэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын шинэ менежментийг төлөвлөж хэрэгжүүлэхэд Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын өдөр тутмын үйл ажиллагаа чиглэгдэж байна.

      Үйлчилгээний мэдээлэл:

    Дүүргийн айл өрх, албан байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлыг өдөр тутам тээвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт хүргэдэг.

    Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто замын хөвөө дагуух хог хаягдлыг өдөр тутам цэвэрлэж тээвэрлэдэг.

    Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, иргэн, үйлчилгээний газруудтай хог хаягдлын хураамжийн гэрээ байгуулж сар бүр дүүргийн Татварын хэлтэстэй хамтран “Хог хаягдлын хураамж”-ийг дүүргийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.

    Хууль, эрх зүйн хүрээнд үйл ажиллагааны чиглэлд дагаж мөрдөх журам, заалтууд:

    Монгол улсын Хог хаягдлын тухай хууль, Татварын ерөнхий хууль, БГД-ийн ИТХТ-ийн 2013 оны 30 тоот тогтоолын дагуу Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, иргэн, үйлчилгээний газрууд Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-тай “Хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээ” байгуулж жил бүр дүгнэж ажиллах журамтай.

    Мөн дүүрэгт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч буй иргэн, ААНБ-ууд хог хаягдлын хураамжийн гэрээг шинээр байгуулж хураамж төлнө.

    Явуулах үйл ажиллагааны хэлбэрээс хамаарч сард төлөх хураамжийн хэмжээ харилцан адилгүй байдаг бөгөөд хураамжийн хэмжээг БГД-ийн ИТХТ-ийн 2013 оны 30 тоот тогтоолоор баталсан байдаг.

     

  •   Хэлтэс Утас
    1 Захиргаа, удирдлагын хэлтэс 7000-4460
    2 Гүйцэтгэх захирал 7000-4777
    3 Дуудлагын утас 8604-2300, 7000-2500

     

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.