©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Хүүхэд залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  •           Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ нь анх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “Хүүхэд хөгжлийн төв” ОНӨУТҮГ нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ болон өөрчлөн байгуулагдсан.

    Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 2300 м.кв талбай бүхий өөрийн байранд дүрэмд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

    1. Дүүргийн хүүхэд, залуучуудын дунд урлаг, гадаад хэл, уран бүтээлийн чиглэлээр төрөл бүрийн дугуйлангийн сургалт явуулах,
    2. Хүүхдийн номын сан ажиллуулах,
    3. Хүүхэд, залуучуудын дунд уралдаан, тэмцээн, наадмыг зохион байгуулах.

    ДУГУЙЛАНГЫН СУРГАЛТ

    Тус Хүүхэд, залуучуудын ордон нь хүүхэд, залуучуудын дунд 2-3 жилийн хөтөлбөр бүхий танхимын /2 жил/ болон ганцаарчилсан /3 жил/ сургалтуудыг тохилог орчинд мэргэшсэн багштайгаар чанарын өндөр түвшинд явуулж байна.

    Тус ордны хичээлийн жил 09 дүгээр сарын 15-аас дараа жилийн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 8 сар үргэлжлэх бөгөөд зуны амралтын хугацаанд богино хугацаатай зуны сургалтуудыг явуулж байна.  

    НОМЫН САН

    Тус ордон нь хүүхэд, залуучуудад 40 хүний суудалтай, 4000 гаруй номын фондтой номын сангийн уншлагын танхимаар болон гэрээр ном олгон үйлчилж байна.

    ЖҮДО БӨХИЙН СУРГАЛТ

    Тус ордон нь “Сүүн өгөөмөр” ТББ-тай хамтран хүүхэд, багачуудын сургалт, хүмүүжлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор орчин үеийн шийдэл бүхий сургалтын танхим, тав тухтай орчныг бүрдүүлсэн “Монгол Оюун” өдөр өнжүүлэх сургалтын төвийг нээн ажиллуулж байна.

    Тус төв нь ЕБС-ын 1-5 дугаар ангийн сурагчдыг ажлын өдрүүдэд /даваа-баасан/ 08.00-19.00 цагийн хооронд хүлээн авч дараах сургалт, хүмүүжлийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

    1. Хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх сургалт /7 хоногт 2 удаа/,
    2. Гэрийн даалгавар хийлгэх, хичээлийн хоцрогдол арилгах /өдөр бүр/,
    3. Шатар, даамын сургалт /7 хоногт 2 удаа/,
    4. Хичээлд хүргэж өгөх, авах /38, 20 сургууль/,
    5. Өдөрт 4 удаа хоол, цай,
    6.  Чөлөөт цагийг сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэх.

    Групын сургалт:

    Нэр

    Төрөл

    Жилийн төлбөр

    Хичээллэх цаг

    1

    Англи хэл

    Анхан, дунд, гүнзгий

    300.000

    7 хоногт 2 удаа, 4 цаг

    2

    Герман хэл

     

    400,000

    7 хоногт 2 удаа, 4 цаг

    3

    Математик

    Анхан, дунд, гүнзгий, ЭЕШ

    300.000

    7 хоногт 2 удаа, 4 цаг

    4

    Математик-хичээлийн хоцрогдол арилгах

    1-5 анги

    300.000

    7 хоногт 2 удаа, 4 цаг

    5

    Шатар

    -

    300.000

    7 хоногт 2 удаа, 4 цаг

    6

    Бүжиг

    Бага, дунд, ахлах

    320.000

    7 хоногт 2 удаа, 4 цаг

    7

    Дуулаач

    -

    300.000

    7 хоногт 2 удаа, 4 цаг

    8

    Драм-илтгэх урлаг

    -

    300.000

    7 хоногт 2 удаа, 4 цаг

    9

    Соробан сампин

    Бага, дунд

    480,000

    7 хоног, 4 цаг

    Ганцаарчилсан сургалт:

    Нэр

    Сарын төлбөр

    Хичээллэх цаг

    1

    Морин хуур

    90.000

    7 хоногт 2 цаг

    2

    Төгөлдөр хуур

    100.000

    7 хоногт 2 цаг

    3

    Гитар

    60.000

    7 хоногт 2 цаг

    Номын сан:

    Тус ордон нь хүүхэд, залуучуудад 40 хүний суудалтай, 4000 гаруй номын фондтой номын сангийн уншлагын танхимаар болон гэрээр ном олгон үйлчилж байна. Дараах материал бүрдүүлэн уншигчийн үнэмлэх нээлгэнэ. Үүнд:  

    • 4000 төгрөг  /жилийн хураамж/ 
    • 2% цээж зураг      
    • Иргэний үнэмлэх,төрсний гэрчилгээ

    Өнөөдрийн байдлаар номын санд ЕБС-ын 700 гаруй хүүхэд карт нээлгэж, уншигчаар бүртгүүлэн өдөрт дунджаар 50-80 хүүхэд тогтмол үйлчлүүлж байна.  

           Тус ордноос дүүргийн хүүхэд, багачуудын дунд “ХАН ХУУРЫН ЭГШИГ” өсвөрийн төгөлдөр хуур хөгжимчдийн уралдаан, "ЯРУУ ҮГИЙН УВИДАС" уран уншлагын уралдаан, “УРИН ЦАГИЙН АЯЛГУУ” өсвөрийн үндэсний хөгжимчдийн уралдаан, “БИ БҮЖИГЧИН БОЛОХЫГ ХҮСНЭ” бүжгийн тэмцээн, “Пи тооны өдөрлөг” арга хэмжээ, Англи хэлний эссэ, илтгэлийн  уралдаан, хөгжлийн бэрхшээлтэй ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ зэрэг тэмцээн уралдааныг уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна.

           Түүнчлэн хүүхдийн НОМЫН ӨДӨРЛӨГ, “МӨНГӨН ӨВӨЛ” сүлд модны наадам, “БАЯНГОЛЫН БАГАЧУУД” хүүхдийн баярын арга хэмжээ, хичээлийн жилийн Тайлант өдөрлөг зэрэг арга хэмжээг дангаар болон холбогдох байгууллагуудтай хамтран уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна.

    Жүдо бөхийн сургалт

    Тус ордон нь “Хийморь академи” ТББ-тай хамтран хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жүдо бөхийн сургалтын заалыг ашиглалтанд оруулан сургалтыг эхлүүлээд байна.

    Өнөөдрийн байдлаар жүдо бөхийн сургалтанд 110 хүүхэд суралцаж байна.

    • Группын сургалт

      Групп сургалт нь 7 хоногт 2 удаа 4 цагаар хичээллэх ба дараах сургалтуудыг орж байна. Та доорхи сургалтуудаас сонгон суралцах боломжтой.

      • Англи хэл - Анхан, дунд, гүнзгий шат.
      • Математик - Анхан, дунд, гүнзгий шат, ЭЕШ.
      • Шатар.
      • Бүжиг - Бага, дунд, ахлах нас.
      • Дуулаач.
      • Драм.
      • Илтгэх урлаг.

      Төлбөр - ₮ 260'000

    • Ганцаарчилсан сургалт

      Ганцаарчилсан сургалт нь 7 хоногт 2 цагаар хичээллэх ба та дараах сургалтуудаас сонгон суралцах боломжтой.

      • Морин хуурын сургалт - ₮ 90,000
      • Төгөлдөр хуурын сургалт - ₮ 100,000
      • Хийлийн сургалт - ₮ 100,000
      • Ардын хөгжим - ₮ 90,000
      • Гитарын сургалт - ₮ 60,000
  • НЭР

    Албан тушаал Утасны дугаар
    1  

    Д.Дэлгэрбат  

    Дарга 76101404
    2

    Б.Орхон

    Дэд дарга 99136226
    3

    П.Ганбат

    Соёл, олон нийтийн асуудал хариуцсан менежер 96966670
    4

    Б.Уртнасан

    Нягтлан бодогч 91115738
    5

    Г.Анхболд

    Нярав 98711346
    6

    Ө.Бадам

    Архив, бичиг хэргийн эрхлэгч,даргын туслах 88077565
    7

    Г.Хэрлэнбаяр

    Номын сангийн эрхлэгч 99197461
    8

    Н.Алмагүл

    Сургалт хариуцсан зохион байгуулагч /Уран бүтээл/ 99178940

    9

    Б.Анхцэцэг

    Сургалт, мэдээлэл хариуцсан зохион байгуулагч /Урлаг/  99799977
     

     Хаяг: Баянгол дүүрэг, 4-р хороо, II хороолол, Замчдын гудамж 3 /БГД-ийн ЗДТГ-ын зүүн талд, 52 байрны урд/

    Вэб сайт: www.bgd.mn

    FB: БГД-ийн Хүүхэд, залуучуудын ордон

    Утас: 76111405-1011

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.