©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

2-р хороо

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  •         Баянгол дүүргийн 2 дугаар хороо нь анх Засаг захиргааны район байгуулах тухай БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1965 оны оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Октябийн районы 13 дугаар хороо нэртэйгээр байгууллагдсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдан гарснаар 1992 оноос Баянгол дүүргийн 2 дугаар хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн  байгууллага юм. Байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

          Тус хороо нь Улаанбаатар хотын Баруун 4 зам буюу Амарсанаагийн гудамжнаас баруун тийшээ Энхтайваны  өргөн чөлөөний замын дагуу Чингүнжавын гудамж 25 дугаар эмийн сан хүртэлх замын хойд хэсэг, Дилав Хутагтын гудамжны баруун хэсэг 2 км урт үргэлжилсэн үерийн далангаас урагш хэсгийг хамран Нийслэлийн Баянгол дүүргийн 1, 3, 4, 6, 17, 18, 19 дүгээр хороотой хил залган 2 дугаар хороололд оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ - 72 га, хүн ам – 2425 өрх,  8783 хүн амтай 70 гаруй хувийг залуучууд эзэлж байна.

          Улаанбаатар Төмөр замын дээд сургуул, төмөр замын дуурь бүжгийн чуулга, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Хүмүүн, Энх-Ундарга эмнэлэг, Технийкийн дээд сургууль, , Гранд плаза, ТБДандууд, Жим палас, Старс зэрэг томоохон худалдааны төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Хүнс, барааны нэрийн дэлгүүр, мухлаг бар ресторан нийт 200 гаруй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.

     

    Хорооны Засаг дарга нар

    1. Ч.Буянцэцэг 2004-2012 он
    2. Ё.Ариунзул 2012 -2021 он
    3. Д.Амартогтох 2021 онд томилогдон  ажиллаж байна.

    ИНХ-ын дарга нар

    1. О.Ган-Эрдэнэ          2012 -2018
    2. Б.Жавзаа                  2018-2020
    3. С.Наранхүү              2020-2021

     

    • Тодорхойлолт авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      Байнгын оршин суугч

      1.Иргэний цахим үнэмлэх

      Түр оршин суугч бүртгүүлэх:
           1.Иргэний цахим үнэмлэх
           2.Байр түрээсэлсэн гэрээ
      Гадаадын иргэн бүртгүүлэх:
           1.Байрны түрээсийн гэрээ
           2.Оршин суух үнэмлэх
           3.Ажиллаж байгаа байгууллагын албан бичиг 
           4. Гадаад паспортын хуулбар 

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх авах

      БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

      1. Иргэний цахим үнэмлэх
      2. Цээж зураг - 1%

    • 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй нийгмийн халамжийн тэтгэвэр авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл/маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэхний хуулбар
      - Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

    • Насанд хүрсэн одой иргэн хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой
      - 2 хувь цээж 
      - Иргэний үнэмлэх хуулбарын хамт
      - Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт 
      - Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр буюу акт

    • Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдийн халамжийн тэтгэвэр

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны Засаг даргын цохолттой
      - 2 хувь зураг /асран хамгаалагч болон асруулагчийн /
      - Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт 
      - Тэжээгчийн нас барсаны гэрчилгээ /эх хувь/
      - Хүүхдийн төрсний гэрчилгээ 16 ба түүнээс дээш настай бол иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Асран хамгаалагч харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

    • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, /50 насанд хүрсэн эцэг/-ийн халамжийн тэтгэвэр авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ /эх,эцэг асран хамгаалагч харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх хуулбарийн хамт

    • Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч буй иргэн асаргааны тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг /асруулагчийн/
      - 2 хувь цээж зураг /асрагчийн/
      - Асрагчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Асруулагчийн иргэний үнэмлэх,16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/
      - Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /Дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын/

    • Жирэмсэн эхийн тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/
      - 1 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Жирэмсний үедээ хяналтанд орсон 5 сартай тодорхойлолт

    • Эхийн алдарт одонтой эхийн тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх хуулбарын хамт
      - “Эхийн алдар” одонгийн үнэмлэх /хуулбарын хамт/
       

    • 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - Эцэг/эхийн аль нэгний иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - 1 хувь цээж зураг
      - Нас барсны гэрчилгээ хуулбар
      - Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/, 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

    • Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан болон хууль ёсоор асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл/маягтын дагуу хорооны Засаг даргын цохолттой/

      - 2 хувь цээж зураг /асран хамгаалагчийн/

      - 2 хувь цээж зураг /хүүхдийн/

      - Эцэг/эхийн аль нэгний нас барсаны гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Хүүхдийг үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон тухай Дүүргийн Засаг даргын захирамж /хуулбарын хамт/

    • Ахмад настан иргэний протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт эсхүл комиссын шийдвэр

      - Протез, ортопедийн хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэх, зарлагын баримтын хамт

      /Хэрэв өөр дүүргээс шилжиж ирээд 5 жил болоогүй тохиолдолд тухайн дүүргээс тодорхойлолт авчирна. Хиймэл шүд 3 жил. /

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

      - Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт эсхүл хувь хугацаа тогтоосон актны хуулбар

      - Протез, ортопедийн хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэх, зарлагын баримтны хамт

      -хэрэв ндсангаас тэтгэвэр авдаг бол протез, сэргээн засалтын хөнгөлөлт аваагүй тодорхойлолт / нийгмийн даатгалын хэлтэсээс/

      /Хэрэв өөр дүүргээс шилжиж ирээд 3 жил болоогүй тохиолдолд тухайн дүүргээс тодорхойлолт авчирна/

    • Ганц бие ахмад настан болон хүндэт донор ахмад настан иргэн орон сууцанд амьдардаг бол орон сууцны хөнгөлөлт, гэрт амьдардаг бол түлээ нүүрсний хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Ганц бие болохыг нотолсон хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

      /Ганц бие ахмад настан бол Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар орно/

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орон сууцны болон халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлшний хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх/хуулбарын хамт/, 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

      - Дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр буюу хувь хугацаа тогтоосон акт

      - Байнгын асаргаа шаардлагатай болохыг тогтоосон дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын тодорхойлолт

    • Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийн хөнгөлөлт авахдаа

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - зөрүү мөнгө төлсөн баримт

    • Ахмад настны магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амрах эрхийн бичгийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл/маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Сувилуулсан эрхийн бичиг

      - Илгээх бичиг

      - Мөнгө төлсөн баримт

      - Тээврийн хэрэгслийн зардал төлсөн баримт /2 талын замын зардлын/

      - Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амрах эрхийн бичгийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Замын зардал төлсөн баримт /2 талын замын зардлын/

      - Мөнгө төлсөн баримт

      - Илгээх бичиг

      - Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулан явсан бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - 16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр, Насанд хүрсэн бол хувь хугацаа тогтоосон акт хуулбар

    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж очих унааны зардлын хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/  хороон засаг даргын цохолттой

      - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх хуулбарын хамт /эцэг эхийн аль нэгний/

      - Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр

      - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь сургууль цэцэрлэгт суралцаж буйг сургууль цэцэрлэгийн тодорхойлсон тодорхойлолт

    • Ганц бие болон нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настны оршуулгын тэтгэмж

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Нас барсан иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Нас барсны гэрчилгээ

      - Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

      - Ганц бие болох тухай сум хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай хорооны Засаг даргын шийдвэр

      - Итгэмжлэгдсэн этгээдийн иргэнийн үнэмлэх, хуулбарын хамт

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний оршуулгын тэтгэмж

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Нас барсан иргэний иргэний үнэмлэх /хуулбарын хамт/, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ хуулбарын хамт

      - Нас барсны гэрчилгээ

      - Хөгжлийн бэрхшээлтэй байсныг гэрчлэх баримт

      - Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

      - Ганц бие болох тухай сум хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай хорооны Засаг даргын шийдвэр

      - Итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт

    • Сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Сэргээн засах үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон өрхийн эмчийн тодорхойлолт

      - Сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдлөө хороогоор цохуулах

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Хувь тогтоосон актын хуулбар

      - Сэргээн засах үйлчилгээ шаардлагтайг тодорхойлсон эмнэлэгийн байгууллагын дүгнэлт

      - Сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл хорооны цохолттой

    • Ахмад настан гэрийн асрамж , халамжийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Байнгын асаргаа шаардлагтай болох тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолт

      - Гэрийн асрамж халамжий үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөлөө хороогоор цохуулах

      - Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар орсон байх

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрийн асрамж , халамжийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар /хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар/

      - Хувь тогтоосон актын хуулбар  /хүүхэд бол асаргаанд байдаг комиссын шийдвэрийн хуулбар/

      - Гэрийн асрамж халамж уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл

      - Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар орсон байх

  • Овог нэр

    Албан тушаал Утас
    1

    Д.Амартогтох

    Засаг дарга 88908168
    2

    Ц.Цэрэндэжид

    Ажлын албаны дарга 98003303
    3

    Т.Эхмаа

    Зохион байгуулагч 88014324
    4 М.Алтантогос Хөгжлийн нийгмийн ажилтан 99499502
    5 Э.Сарнай Иргэний танхимын Зохион байгуулагч 91308188
    6 Н.Долгормаа Улсын бүртгэгч

    99163493

    7 С.Эрдэнэцэцэг Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 80222468
    8 Д.Ундмаа Ахмадын дарга 99445054
    9

    Б.Санжаа

    Хэсгийн байцаагч 88954188
    10 Г.Цэндсүрэн Хэсгийн байцаагч 99292267
    11 Э.Дэлгэр “Илаарших” ӨЭМТ-ийн дарга 88055260
    12

    Б.Пүрэвдолгор

    Хэсгийн ахлагч 89521717
    13

    Э.Энхтуяа

    Хэсгийн ахлагч 88017962
    14

    О.Энхжаргал

    Хэсгийн ахлагч 96669675
    15

    Б.Мөнхжаргал

    Хэсгийн ахлагч 99276203
    16

    Б.Наранцацралт

    Хэсгийн ахлагч 88894040
    17

    Ба.Батчимэг

    Хэсгийн ахлагч 90081005
    18

    Бо.Батчимэг

    Хэсгийн ахлагч 91222203
    19

    Т.Ичинхорлоо

    Хэсгийн ахлагч 99442383
    20

    Г.Отгонэрдэнэ

    Үйлчилгээний ажилтан 95100417
    21

    Б.Лхагва

    Хог хаягдлын олон нийтийн байцаагч 95159588
Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.