©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

3-р хороо

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  •     Тус хороо нь 1965 онд Октябрын районы Төмөр замын 3 дугаар хороо нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Баянгол дүүргийн 3 дугаар хороо нь урд талаараа Шүүхийн гудамжаар 1 дүгээр хороо, Дунд голоор Хан-Уул дүүрэг, баруун талаараа 1 дүгээр хороо, хойд талаараа 2 дугаар хороотой, зүүн талаараа Үндсэн хуулийн гудамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороотой хиллэдэг.

        Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн 1992 оны аравдугаар сараас Октябрын районы Төмөр замын гуравдугаар хороо нь Баянгол дүүргийн гуравдугаар хороо болон зохион байгуулагджээ. Тус хороо нь 107.9 га нутаг дэвсгэртэй, нийтийн болон амины орон сууцны 103 байрны 4950 өрхийн 18321 иргэнтэй.

       Октябрын районы Төмөр замын 3 дугаар хороо нь дангийн 143 дугаар байранд анх үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хорооны ажлын алба, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг, чийрэгжүүлэлтийн танхим бүхий цогцолбор байр нь 2007 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсноор төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх боломжтой болсон юм.

        Тус хорооны нутаг дэвсгэрт төрийн болон хувийн өмчит 170 гаруй аж ахуй нэгж байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн 100, 180, 262 дугаар цэцэрлэг, 73, 141 дүгээр дунд сургууль, ТӨХ-Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, ХХХСҮТ, УБТЗ-ын Удирдах газар, Тээврийн прокурорын газар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газрын авто бааз зэрэг төрийн, “Уранган”, “Буян”, “Барсимпекс”, “World wine”, “Номин” зэрэг томоохон  хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага хорооны нутагт байрладаг. Нарны хороолол, Есөн эрдэнэ, Гранд Вилла, Цагдаа хотхон зэрэг томоохон хотхонуудтай. 2019 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс Нарны хороололд Салбар хороо үйл ажиллагаа явуулж эхлэснээр иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

       Манай хороонд Хөдөлмөрийн баатар Л.Ойдовням, С.Доржнамжил, ардын жүжигчин Ө.Баярмагнай, гавьяат жүжигчин С.Отгонням, гавьяат багш Ц.Чулуунбат, гавьяат тээвэрчин Ё.Баяраа, гавьяат хуульч С.Дамдин, үйлчилгээний гавьяат ажилтан Ж.Бадраа, байгаль орчны гавьяат ажилтан Л.Мягмар, ахмад дайчин О.Аюуш, С.Базаржав, С.Батсүх, хүндэт донор П.Дашцэрэн, Т.Баттулга, Р.Даш-Осор тэргүүтэй алдар цолтнууд амьдардаг.

    Энэ 50 жилийн хугацаанд хорооны Засаг даргаар:

    1965-1976 онд Н.Чинбат

    1976-1988 онд Л.Цэрэнчимэд

    1989-1995 онд Д.Өлзий

    1995-1998 онд Э.Эрдэнэцэцэг

    1999-2007 онд Ж.Лхамжав

    2007-2008 онд Г.Дашравдан

    2008-2012 онд Д.Бахдамбаяр

    2012-2014 онд Б.Ганболд

    2015-2016 онд Ч.Бямбадорж

    2016-2021 онд Ц.Энхчимэг

    2021 оноос Г.Жаргалцэцэг Засаг даргаар  ажиллаж байна.

     

     
    • Тодорхойлолт авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      Байнгын оршин суугч

      1.Иргэний цахим үнэмлэх

      Түр оршин суугч бүртгүүлэх:
           1.Иргэний цахим үнэмлэх
           2.Байр түрээсэлсэн гэрээ
      Гадаадын иргэн бүртгүүлэх:
           1.Байрны түрээсийн гэрээ
           2.Оршин суух үнэмлэх
           3.Ажиллаж байгаа байгууллагын албан бичиг 
           4. Гадаад паспортын хуулбар 

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх авах

      БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

      1. Иргэний цахим үнэмлэх
      2. Цээж зураг - 1%

    • 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй нийгмийн халамжийн тэтгэвэр авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл/маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэхний хуулбар
      - Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

    • Насанд хүрсэн одой иргэн хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой
      - 2 хувь цээж 
      - Иргэний үнэмлэх хуулбарын хамт
      - Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт 
      - Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр буюу акт

    • Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдийн халамжийн тэтгэвэр

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны Засаг даргын цохолттой
      - 2 хувь зураг /асран хамгаалагч болон асруулагчийн /
      - Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт 
      - Тэжээгчийн нас барсаны гэрчилгээ /эх хувь/
      - Хүүхдийн төрсний гэрчилгээ 16 ба түүнээс дээш настай бол иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Асран хамгаалагч харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

    • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, /50 насанд хүрсэн эцэг/-ийн халамжийн тэтгэвэр авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ /эх,эцэг асран хамгаалагч харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх хуулбарийн хамт

    • Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч буй иргэн асаргааны тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг /асруулагчийн/
      - 2 хувь цээж зураг /асрагчийн/
      - Асрагчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Асруулагчийн иргэний үнэмлэх,16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/
      - Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /Дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын/

    • Жирэмсэн эхийн тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/
      - 1 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Жирэмсний үедээ хяналтанд орсон 5 сартай тодорхойлолт

    • Эхийн алдарт одонтой эхийн тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх хуулбарын хамт
      - “Эхийн алдар” одонгийн үнэмлэх /хуулбарын хамт/
       

    • 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - Эцэг/эхийн аль нэгний иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - 1 хувь цээж зураг
      - Нас барсны гэрчилгээ хуулбар
      - Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/, 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

    • Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан болон хууль ёсоор асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл/маягтын дагуу хорооны Засаг даргын цохолттой/

      - 2 хувь цээж зураг /асран хамгаалагчийн/

      - 2 хувь цээж зураг /хүүхдийн/

      - Эцэг/эхийн аль нэгний нас барсаны гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Хүүхдийг үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон тухай Дүүргийн Засаг даргын захирамж /хуулбарын хамт/

    • Ахмад настан иргэний протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт эсхүл комиссын шийдвэр

      - Протез, ортопедийн хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэх, зарлагын баримтын хамт

      /Хэрэв өөр дүүргээс шилжиж ирээд 5 жил болоогүй тохиолдолд тухайн дүүргээс тодорхойлолт авчирна. Хиймэл шүд 3 жил. /

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

      - Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт эсхүл хувь хугацаа тогтоосон актны хуулбар

      - Протез, ортопедийн хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэх, зарлагын баримтны хамт

      -хэрэв ндсангаас тэтгэвэр авдаг бол протез, сэргээн засалтын хөнгөлөлт аваагүй тодорхойлолт / нийгмийн даатгалын хэлтэсээс/

      /Хэрэв өөр дүүргээс шилжиж ирээд 3 жил болоогүй тохиолдолд тухайн дүүргээс тодорхойлолт авчирна/

    • Ганц бие ахмад настан болон хүндэт донор ахмад настан иргэн орон сууцанд амьдардаг бол орон сууцны хөнгөлөлт, гэрт амьдардаг бол түлээ нүүрсний хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Ганц бие болохыг нотолсон хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

      /Ганц бие ахмад настан бол Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар орно/

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орон сууцны болон халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлшний хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх/хуулбарын хамт/, 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

      - Дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр буюу хувь хугацаа тогтоосон акт

      - Байнгын асаргаа шаардлагатай болохыг тогтоосон дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын тодорхойлолт

    • Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийн хөнгөлөлт авахдаа

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - зөрүү мөнгө төлсөн баримт

    • Ахмад настны магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амрах эрхийн бичгийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл/маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Сувилуулсан эрхийн бичиг

      - Илгээх бичиг

      - Мөнгө төлсөн баримт

      - Тээврийн хэрэгслийн зардал төлсөн баримт /2 талын замын зардлын/

      - Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амрах эрхийн бичгийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Замын зардал төлсөн баримт /2 талын замын зардлын/

      - Мөнгө төлсөн баримт

      - Илгээх бичиг

      - Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулан явсан бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - 16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр, Насанд хүрсэн бол хувь хугацаа тогтоосон акт хуулбар

    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж очих унааны зардлын хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/  хороон засаг даргын цохолттой

      - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх хуулбарын хамт /эцэг эхийн аль нэгний/

      - Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр

      - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь сургууль цэцэрлэгт суралцаж буйг сургууль цэцэрлэгийн тодорхойлсон тодорхойлолт

    • Ганц бие болон нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настны оршуулгын тэтгэмж

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Нас барсан иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Нас барсны гэрчилгээ

      - Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

      - Ганц бие болох тухай сум хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай хорооны Засаг даргын шийдвэр

      - Итгэмжлэгдсэн этгээдийн иргэнийн үнэмлэх, хуулбарын хамт

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний оршуулгын тэтгэмж

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Нас барсан иргэний иргэний үнэмлэх /хуулбарын хамт/, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ хуулбарын хамт

      - Нас барсны гэрчилгээ

      - Хөгжлийн бэрхшээлтэй байсныг гэрчлэх баримт

      - Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

      - Ганц бие болох тухай сум хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай хорооны Засаг даргын шийдвэр

      - Итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт

    • Сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Сэргээн засах үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон өрхийн эмчийн тодорхойлолт

      - Сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдлөө хороогоор цохуулах

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Хувь тогтоосон актын хуулбар

      - Сэргээн засах үйлчилгээ шаардлагтайг тодорхойлсон эмнэлэгийн байгууллагын дүгнэлт

      - Сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл хорооны цохолттой

    • Ахмад настан гэрийн асрамж , халамжийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Байнгын асаргаа шаардлагтай болох тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолт

      - Гэрийн асрамж халамжий үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөлөө хороогоор цохуулах

      - Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар орсон байх

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрийн асрамж , халамжийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар /хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар/

      - Хувь тогтоосон актын хуулбар  /хүүхэд бол асаргаанд байдаг комиссын шийдвэрийн хуулбар/

      - Гэрийн асрамж халамж уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл

      - Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар орсон байх

  • Овог нэр Албан тушаал Холбоо барих утас
     1 Г. Ариунболор Хорооны ИТХ дарга 99096866
    2 Г.Жаргалцэцэг Засаг дарга 94032095
    3 О.Наранцэцэг Зохион байгуулагч 99891377
    4 Т.Магсаржав Зохион байгууллагч 97177075
    5 Н.Гантөмөр Иргэний танхимийн зохион байгуулагч 99081800
    6 Ж.Пүрэвсүрэн Салбар хорооны зохион байгуулагч 99843949
    7 Т.Цэрэннадмид Салбар хорооны зохион байгуулагч 95560044
    8 Р.Баянжаргал Улсын бүртгэгч 99009670
    9 Д.Ариунжаргал Салбар хорооны хөдөлмөр халамжийн мэргэжилтэн 99063129
    10 Б.Ууганбямба Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн 99844700
    11 М.Билгүүнбаяр Нийгмийн ажилтан 95381050
    12 Ш.Эрдэнэбаатар Олон нийтийн байцаагч 99085462
    13 Н.Оюунболд Хорооны цагдаа 94034004
    14 Н.Содбаяр Хорооны цагдаа 99173296
    15 Н.Билгүүн Хэсгийн байцаагч 99085462
    16 О. Жаргалсайхан Үйлчилгээний ажилтан 99509442
    17 Н.Долгормаа Салбар хорооны үйлчлэгч 80971221
    18 Д.Эрдэнэчимэг Хэсгийн ахлагч 99917353
    19 Н.Ганхөлөг Хэсгийн ахлагч 99169635
    20 Б.Ганзориг Хэсгийн ахлагч 99241995
    21 Ч.Чулуунцэцэг Хэсгийн ахлагч 99133316
    22 Э.Мөнхцэцэг Хэсгийн ахлагч 99747530
    23 А.Үүрийнцолмон Хэсгийн ахлагч 85125656
    24 Т.Ууганцэцэг Хэсгийн ахлагч 88065846
    25 Ц.Энхтуяа Хэсгийн ахлагч 89184627
    26 Л.Тумбааш Хэсгийн ахлагч 99152837
    27 С.Эрдэнэцацрал Хэсгийн ахлагч 91350300
    28 М.Жаргалсүрэн Хэсгийн ахлагч 96642313
    29 С.Амгалан Хэсгийн ахлагч 99714045
    30 Б.Цолмонбаяр Хэсгийн ахлагч 99241995
    31 Т.Энхмаа Хэсгийн ахлагч 80616173
    32 Т.Эрмүүн Хэсгийн ахлагч 99676032
    33 Э.Энхцэцэг Хэсгийн ахлагч 96860511
    34 Б.Дашсүрэн Хэсгийн ахлагч 99133316
Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.