©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

13-р хороо

Шинэчлэгдсэн: 2021-02-14
  •            Манай хороо 1978 оны 11 дүгээр сарын 27 нд Октябрийн районы 25 дугаар хороо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

    1987-1990 онд ОСГ-ын 25, 26, 27-р хороонд нэгдэж хороо захиргаа нэртэйгээр зохион байгуулагдаж даргаар нь  Цамба овогтой Борыг томилон ажиллуулжээ. 1992 онд Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар 13 дугаар хороо болон шинэчлэгдэн байгуулагдсан байна. Хороо нь 18,5 га газар нутагтай урд талаараа Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, зүүн талаараа Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, баруун талаараа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, хойд талаараа Баянгол дүүргийн 10 дугаар хороотой  тус тус хиллэдэг, хотын төвд  хүн ам нягт суурьшсан, байр  хороолол  юм. 

    “Баян-Өргөө”, “Их-Өргөө”, “Мандах-Өргөө”, “Өмч-Эзэн”, “Хатан-Өргөө”, “Нарлаг-77”, “Тэнүүн аппартемент-4” гэсэн 7 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаагаа  явуулж байна.

          Тус хорооны нутаг дэвсгэрт  улсын тэргүүний 76, 77 дугаар цэцэрлэг, Улсын тэргүүний 13 дугаар сургууль, тусгай сургалттай “Гурван тамир” дунд сургууль, “Их Амгалан” өрхийн эмнэлэг, соёл үйлчилгээний “Өргөө” кино театр, Оргил худалдааны төв, соёл үйлчилгээний “Жүр үр, “BSB”, “NEXT” зэрэг томоохон худалдааны төвүүд иргэдэд үйлчилж байна. 

    Хорооны эрхэм зорилго:

           Иргэдийн хууль ёсны эрхийг дээдлэн ашиг сонирхолыг хүндэтгэж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй тэгш шудрага, шуурхай хүргэхэд оршино. Хорооны Засаг даргын ажлын алба нь 1282 өрхийн 5053 хүн амд төрийн анхан шатны үйлчилгээг Хорооны Засаг дарга У.Сүхбаатар, Ажлын албаны дарга Т.Хэрлэнчимэг, Зохион байгуулагч З.Энхтуяа, Иргэний танхимын зохион байгуулагч Г.Лагва-Очир, Улсын бүртгэгч Ц.Дэлгэрхишиг, Хөдөлмөр, халамжийн ажилтан Б.Мөнх-Од, Хөгжлийн, нийгмийн ажилтан С.Жаргал, Хороон цагдаа ахлах ахлагч дэд ахлагч Ц.Мөнхтөгс, 1-р хэсгийн ахлагч Н.Ану-Үжин, 2-р хэсгийн ахлагч Л.Даваа, 3-р хэсгийн ахлагч Ц.Пүрэвжаргал, 4-р хэсгийн ахлагч Л.Бямбалхам, 5-р хэсгийн ахлагч Т.Баяржаргал үйлчлэгч Ж.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд  хүргэж байна.

    Түүхэн хугацаанд ажиллаж байсан Засаг дарга нар:

    1. Ч.Бор /1978-1979/
    2. Л.Ламжав /1979-1982/
    3. О.Оюунцэцэг /1982-1986/
    4. Л.Нарангэрэл /1986-1988/
    5. Л.Пүрвээ /1988-1992/
    6. Ц.Нанзай /1992-2000/
    7. Б.Цэрэннадмид /2000-2006/
    8. А.Туяа /2006-2012/
    9. А.Эрдэнэ /2012-2016/
    10.  Ц.Отгонцэцэг /2016-2020/
    11.  У.Сүхбаатар 2020 оны 12 дугаар сараас эхлэн ажиллаж байна.
    • Тодорхойлолт авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      Байнгын оршин суугч

      1.Иргэний цахим үнэмлэх

      Түр оршин суугч бүртгүүлэх:
           1.Иргэний цахим үнэмлэх
           2.Байр түрээсэлсэн гэрээ
      Гадаадын иргэн бүртгүүлэх:
           1.Байрны түрээсийн гэрээ
           2.Оршин суух үнэмлэх
           3.Ажиллаж байгаа байгууллагын албан бичиг 
           4. Гадаад паспортын хуулбар 

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх авах

      БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

      1. Иргэний цахим үнэмлэх
      2. Цээж зураг - 1%

    • 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй нийгмийн халамжийн тэтгэвэр авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл/маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэхний хуулбар
      - Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

    • Насанд хүрсэн одой иргэн хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой
      - 2 хувь цээж 
      - Иргэний үнэмлэх хуулбарын хамт
      - Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт 
      - Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр буюу акт

    • Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдийн халамжийн тэтгэвэр

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны Засаг даргын цохолттой
      - 2 хувь зураг /асран хамгаалагч болон асруулагчийн /
      - Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт 
      - Тэжээгчийн нас барсаны гэрчилгээ /эх хувь/
      - Хүүхдийн төрсний гэрчилгээ 16 ба түүнээс дээш настай бол иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Асран хамгаалагч харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

    • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, /50 насанд хүрсэн эцэг/-ийн халамжийн тэтгэвэр авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ /эх,эцэг асран хамгаалагч харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх хуулбарийн хамт

    • Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч буй иргэн асаргааны тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг /асруулагчийн/
      - 2 хувь цээж зураг /асрагчийн/
      - Асрагчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Асруулагчийн иргэний үнэмлэх,16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/
      - Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /Дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын/

    • Жирэмсэн эхийн тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/
      - 1 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Жирэмсний үедээ хяналтанд орсон 5 сартай тодорхойлолт

    • Эхийн алдарт одонтой эхийн тэтгэмж авахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - 2 хувь цээж зураг
      - Иргэний үнэмлэх хуулбарын хамт
      - “Эхийн алдар” одонгийн үнэмлэх /хуулбарын хамт/
       

    • 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/
      - Эцэг/эхийн аль нэгний иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - 1 хувь цээж зураг
      - Нас барсны гэрчилгээ хуулбар
      - Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/, 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
      - Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

    • Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан болон хууль ёсоор асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл/маягтын дагуу хорооны Засаг даргын цохолттой/

      - 2 хувь цээж зураг /асран хамгаалагчийн/

      - 2 хувь цээж зураг /хүүхдийн/

      - Эцэг/эхийн аль нэгний нас барсаны гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Хүүхдийг үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон тухай Дүүргийн Засаг даргын захирамж /хуулбарын хамт/

    • Ахмад настан иргэний протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу хорооны засаг даргын цохолттой/

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт эсхүл комиссын шийдвэр

      - Протез, ортопедийн хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэх, зарлагын баримтын хамт

      /Хэрэв өөр дүүргээс шилжиж ирээд 5 жил болоогүй тохиолдолд тухайн дүүргээс тодорхойлолт авчирна. Хиймэл шүд 3 жил. /

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

      - Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт эсхүл хувь хугацаа тогтоосон актны хуулбар

      - Протез, ортопедийн хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэх, зарлагын баримтны хамт

      -хэрэв ндсангаас тэтгэвэр авдаг бол протез, сэргээн засалтын хөнгөлөлт аваагүй тодорхойлолт / нийгмийн даатгалын хэлтэсээс/

      /Хэрэв өөр дүүргээс шилжиж ирээд 3 жил болоогүй тохиолдолд тухайн дүүргээс тодорхойлолт авчирна/

    • Ганц бие ахмад настан болон хүндэт донор ахмад настан иргэн орон сууцанд амьдардаг бол орон сууцны хөнгөлөлт, гэрт амьдардаг бол түлээ нүүрсний хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Ганц бие болохыг нотолсон хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

      /Ганц бие ахмад настан бол Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар орно/

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орон сууцны болон халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлшний хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх/хуулбарын хамт/, 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

      - Дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр буюу хувь хугацаа тогтоосон акт

      - Байнгын асаргаа шаардлагатай болохыг тогтоосон дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын тодорхойлолт

    • Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийн хөнгөлөлт авахдаа

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - зөрүү мөнгө төлсөн баримт

    • Ахмад настны магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амрах эрхийн бичгийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

      - Өргөдөл/маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Сувилуулсан эрхийн бичиг

      - Илгээх бичиг

      - Мөнгө төлсөн баримт

      - Тээврийн хэрэгслийн зардал төлсөн баримт /2 талын замын зардлын/

      - Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амрах эрхийн бичгийн хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой

      - Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Замын зардал төлсөн баримт /2 талын замын зардлын/

      - Мөнгө төлсөн баримт

      - Илгээх бичиг

      - Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулан явсан бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - 16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр, Насанд хүрсэн бол хувь хугацаа тогтоосон акт хуулбар

    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж очих унааны зардлын хөнгөлөлт

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/  хороон засаг даргын цохолттой

      - Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/

      - Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх хуулбарын хамт /эцэг эхийн аль нэгний/

      - Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр

      - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь сургууль цэцэрлэгт суралцаж буйг сургууль цэцэрлэгийн тодорхойлсон тодорхойлолт

    • Ганц бие болон нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настны оршуулгын тэтгэмж

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Нас барсан иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

      - Нас барсны гэрчилгээ

      - Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

      - Ганц бие болох тухай сум хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай хорооны Засаг даргын шийдвэр

      - Итгэмжлэгдсэн этгээдийн иргэнийн үнэмлэх, хуулбарын хамт

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний оршуулгын тэтгэмж

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Өргөдөл /маягтын дагуу/ хорооны засаг даргын цохолттой

      - Нас барсан иргэний иргэний үнэмлэх /хуулбарын хамт/, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ хуулбарын хамт

      - Нас барсны гэрчилгээ

      - Хөгжлийн бэрхшээлтэй байсныг гэрчлэх баримт

      - Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

      - Ганц бие болох тухай сум хорооны Засаг даргын тодорхойлолт

      - Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай хорооны Засаг даргын шийдвэр

      - Итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт

    • Сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Сэргээн засах үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон өрхийн эмчийн тодорхойлолт

      - Сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдлөө хороогоор цохуулах

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Хувь тогтоосон актын хуулбар

      - Сэргээн засах үйлчилгээ шаардлагтайг тодорхойлсон эмнэлэгийн байгууллагын дүгнэлт

      - Сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл хорооны цохолттой

    • Ахмад настан гэрийн асрамж , халамжийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар

      - Байнгын асаргаа шаардлагтай болох тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолт

      - Гэрийн асрамж халамжий үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөлөө хороогоор цохуулах

      - Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар орсон байх

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрийн асрамж , халамжийн үйлчилгээнд хамрагдахад

      БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

      - Иргэний үнэмлэхний хуулбар /хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар/

      - Хувь тогтоосон актын хуулбар  /хүүхэд бол асаргаанд байдаг комиссын шийдвэрийн хуулбар/

      - Гэрийн асрамж халамж уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл

      - Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар орсон байх

  • Овог нэр Албан тушаал Холбоо барих утас
    1 У.Сүхбаатар Засаг дарга 99555000
    2 Т.Хэрлэнчимэг Ажлын албаны дарга 95100207
    3 З.Энхтуяа Зохион байгуулагч 99644690
    4 С.Жаргал Хөгжлийн, нийгмийн ажилтан 92060677
    5 Г.Дагва-Очир ИНХ-ын нарийн бичиг 99738351
    6 Ц.Дэлгэрхишиг Улсын бүртгэгч 99945846
    7 Б.Мөнх-Од Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн 89009993
    8 Ж.Бямбасүрэн Үйлчлэгч 99264660
    9 Н.Ану-Үжин Хэсгийн ахлагч 80057884
    10 Л.Даваа Хэсгийн ахлагч 99186152
    11 Ц.Пүрэвжаргал Хэсгийн ахлагч 96169111
    12 Л.Бямбалхам Хэсгийн ахлагч 99141496
    13 Т.Баяржаргал Хэсгийн ахлагч 97071714
Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.