©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

" Нийгмийн хөгжлийн хэлтэс"-с үзүүлж буй үйлчилгээ

  • Асран хамгаалагч тогтоох

    Бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд; эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд; эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;

    63.1.4.сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн. Бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно.

  • Харгалзан дэмжигч тогтоох

    Дараахь хүнийг харгалзан дэмжинэ:

    • Насанд хүрээгүй /14-өөс 18 хүртэлх насны/ бүтэн өнчин хүүхэд;
    • Эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд;
    • Эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд; согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн; эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүн.
  • Ахмад настны асрамжийн үйлчилгээ

    Тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан.

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

    • Асрамжийн газарт явуулахаар шийдвэрлэсэн иргэнийг тухайн аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг даргын Тамгын газар өөрийн зардлаар болон сум, хорооны нийгмийн ажилтан асрамжийн газарт хүргэж өгнө.
    • Асрамжид явуулахаар шийдвэрлэсэн иргэн нь хурц халдварт өвчтэй тохиолдолд эмчлүүлж эдгэрүүлсний дараа, нарийн мэргэжлийн эмчийн зөвшөөрлөөр хүлээн авна.

      

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ

    Мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан болон тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

    • Асрамжийн газарт явуулахаар шийдвэрлэсэн иргэнийг тухайн аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг даргын Тамгын газар өөрийн зардлаар болон сум, хорооны нийгмийн ажилтан асрамжийн газарт хүргэж өгнө.
    • Асрамжид явуулахаар шийдвэрлэсэн иргэн нь хурц халдварт өвчтэй тохиолдолд эмчлүүлж эдгэрүүлсний дараа, нарийн мэргэжлийн эмчийн зөвшөөрлөөр хүлээн авна.

     

  • Хүнд нөхцөлд байгаа 18 хүртэлх насны хүүхдийн асрамжийн үйлчилгээ

    Эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хандан хүүхдийг асрамж халамжийн төвд хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэнэ.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх олгох
    • 16 хүртэлх насны хүүхдийн ХБ-ийг тодорхойлох чиг үүрэг бүхий эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын  шийдвэрээр хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон хүүхэд
    • 16 ба түүнээс дээш насны иргэний ХБ-тэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдсон иргэн
  • Боловролын зээлийн сангийн тусламжид хамрагдах оюутнуудад дэмжих бичиг гаргах
    • Бүтэн өнчин суралцагч;
    • Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
    • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
    • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдэд нэмэгдсэн/
Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.