©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

" Мэргэжлийн хяналтын хэлтэс"-с үзүүлж буй үйлчилгээ

  • Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
    • Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалтгалтын тухай, Ургамал хамгааллын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих;
    • Иргэн, хуулийн этгээд нь эзэмшиж, ашиглаж байгаа газар, зоорь, үтрэм, агуулахдаа ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авсан эсэхэд хяналт тавих;
    • Ургамлын онц аюулт өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд тухайн шатны  Засаг дарга мэргэжлийн байгууллагад мэдээлсэн, дүгнэлт гаргуулсан эсэх, ургамлын хорио цээр, хязгаарлалт тогтоосон, ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байдалд хяналт тавих;
    • Бүх төрлийн ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын өвс, тэжээл, таримлын суулгац, мод, модон материалын хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, худалдаалалтын үеийн ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих;
    • Ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ургамал хамгаалах бодис, бордоог улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах, үйлдвэрлэх, худалдаалахад баримтлах хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт тавих;
    • Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээ хийлгэсэн эсэхэд хяналт тавих;
    • Улсын нөөцөд байгаа ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах, нөхөн бүрдүүлэхэд хяналт тавих;
    • Бөөний худалдааны төвийн үйл ажиллагаанд тавигдаж буй ургамлын хорио цээрийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих;
    • Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх,  борлуулахтай холбогдсон хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.
  • Байгаль орчны хяналт
    • Газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой, хээрийг түймрээс хамгаалахтай   холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
    • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдээс байгаль орчныг хамгаалах, сэргээн сайжруулах, засаж тохижуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаанд хяналт тавих;
    • Хайгуул судалгаа, шинжилгээний ажлын болон байгалийн, аялал жуулчлалын явцад байгаль орчны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
    • Байгаль орчны хууль тогтоомжоор тодорхойлсон болон Монгол Улсын Улаан номонд орсон нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлтэд хяналт тавих;
    • Байгалийн баялгийг ашигласны төлбөр, хураамж, тэдгээрийг байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлтэд зарцуулсан байдалд хяналт тавих;
    • Байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн барагдуулалтад хяналт тавих;
    • Байгаль орчинд нөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн төсөл, хөтөлбөр, гэрээний байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр заасан байгаль орчныг нөхөн сэргээх, засаж тохижуулах арга хэмжээний биелэлтэд хяналт тавих;
    • Химийн хорт бодисын үйлдвэрлэлт, экспорт, импорт, хадгалалт, худалдаалалт, тээвэрлэлт, ашиглалт, устгалт, аюултай хог хаягдлын экспорт, импорт, хил дамжуулан тээвэрлэлтэд хяналт тавих;
    • Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтад хяналт тавих;
    • Байгаль орчны бохирдолтод хяналт тавих;
    • Хот тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалж эрүүл ахуйн бүс тогтоосон байдалд хяналт тавих;
    • Агаар, ус, хөрсөн дэх хими, биологийн хортой бодисын хүлцэх хэм хэмжээ, байгаль орчинд хаяж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих;
    • Байгаль орчны даацын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих.
Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.