©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

" Дотоод аудит"-с үзүүлж буй үйлчилгээ

  • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

    Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагаа нь дараах чиглэлтэй байна.

    • Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналт
    • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал
    • Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал
    • Санхүү төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал
    • Эрсдэлийн удирдлагын тогтолцооны  үр ашигтай байдал
    • Төсвийн буюу  төрийн болон орон нутгийн  өмчийн байгууллагын өглөг, авлагын байдалд хяналт тавих
    • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт  тавих
    • Төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын даргын шийдвэрээр тусгайлан явуулах бусад аудит
    • Холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит

    Дотоод аудитын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж болон Дотоод аудитын мэргэжлийн практикийн  олон улсын стандартад нийцсэн, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан арга зүйн хүрээнд явагдана.

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.