©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

" Онцгой байдлын хэлтэс"-с үзүүлж буй үйлчилгээ

  • ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ОЛГОДОГ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР

    Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтын дагуу барилга байгууламжийг барих, ашиглах явцад галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргана. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” 29 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр зүйлийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад галын аюулгүй байдлын дүгнэлтийг олгоно.

    Шийдвэрлэх хугацаа -14 хоног

    Хугацаа: 1-2 жил

    Бүрдүүлэх бичиг баримт:

    1. Дүгнэлт гаргуулах тухай хүсэлт /шивсэн байх/

    2. ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар/

    3. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/

    4. Урьд нь авч байсан ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /эх хувь/

    Галын аюулгүй байдлын дүгнэлтийн үнэ тушаах данс-2611172382

    Торгуулийн данс-2611009755

    Бусад:

    1. Иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгаж шийдвэрлэх

    2.Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, улсын хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх.

    Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт олгоход Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх заалтын дагуу 5000-12500 төгрөгийг улсын төсөвт оруулна.

  • ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ОЛГОДОГ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААР

    Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтын дагуу гал түймрийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис материал үйлдвэрлэх, хадгалах, /газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун болон шатах хий түгээх станц зэрэг/ ашиглах, тээвэрлэх зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг үндэслэнэ.

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” 29 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийг үндэслэн галын аюулгүй байдлын зөвшөөрлийг олгоно.

    Галын аюулгүй байдлын зөвшөөрлийг аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс бүрдүүлэх баримт бичгийн талаар:

    -Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн хүсэлт.

    -Энэ үйл ажиллагааг явуулах зориулалтаар газар олгосон тухай Засаг даргын захирамж.

    -Барилга байгууламжийн байршлын батлагдсан бүдүүвч зураг, барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан тухай улсын комиссын акт.

    -Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулах үйлчилгээний тусгай зөвшөөрлүүд.

    -Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэн тухайн орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс олгоно.

    Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтын дагуу газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатдаг хийн агуулахын багтаамж, куб.метрээс хамаарч 120000-1000000 төгрөг, шатахуун болон хий түгээх станцад 40000-100000 төгрөг, тэсэрч дэлбэрэх бодис материал ашиглахад 120000-300000 төгрөгийг тус тус улсын төсөвт оруулна.

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.