©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

" Боловсролын хэлтэс"-с үзүүлж буй үйлчилгээ

  • Үйл ажиллагааны чиглэл

    Төрөөс боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлого зорилтыг сургуулийн өмнөх  болон бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хүргэж, сурлагын стандарт, сурагчийн төлөвшил, багш, удирдах ажилтны хөгжил, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

    2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр Ерөнхий боловсролын сургуулийн 1337 бүлэгт 40342 сурагч,  Сургуулийн өмнөх боловсролын 556 бүлэгт 19686 хүүхэд хөгжиж байна.

    Дүүргийн Засаг даргын тамгын газар, НХХ, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Цагдаа, Замын цагдаа,Онцгой байдлын хэлтэс албадуудтай хамтран хүүхэд хамгаалах, хөгжүүлэх олон талт ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.