©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Засаг Даргын Мэндчилгээ

Засаг Даргын Мэндчилгээ | Шинэчлэгдсэн: 2021-01-02

Баянгол дүүргийн Засаг Дарга

Ө.Сумъяабаатар

МЭНДЧИЛГЭЭ 

Баянгол дүүргийн эрхэм иргэд ээ!

       2020 оны Орон нутгийн сонгуульд Монгол улсын, улс төрийн ууган хүчин 100 жилийн түүхт Монгол Ардын Намаас нэр дэвшин, дүүргийн иргэдийнхээ олонхийн саналаар төр түшилцэх хүндтэй үүрэг хүлээж, улмаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас итгэмжлэн, ирэх он жилүүдэд орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хүчин чармайлттай ажиллах үүрэг хүлээлгэснээр, Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

          Бид Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, ард иргэдээ ажилтай, орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж ажиллах, төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх, дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад зорьж, төрийн албан хаагчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэн, чадварлаг хүний нөөцийн багаар төрөлх хотынхоо хөгжилд хүчээ нэгтэн ажиллах болно.

       Дээрх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд “Дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг өргөн барьж дүүргийн 225 мянга гаруй иргэний хөгжил, ахуй амьдралыг сайжруулахад чиглэгдсэн бодлогын баримт бичгийг батлуулж, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Үүнд: 

-Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого,

-Хүний хөгжлийн бодлого,

-Эдийн засгийн бодлого,

-Засаглалын бодлого,

-Ногоон хөгжлийн бодлого,

-Орон нутгийн хөгжлийн бодлогуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр Баянгол дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон хичээн ажиллаж байна.

Хамтын ажиллагаа, хамтын шийдлээр дүүргийнхээ хөгжилд хүчээ нэгтгэн ажиллахыг нийт иргэдээсээ уриалж, Баянголчууд та бүхэндээ эрүүл энх саруул сайхныг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.