©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Цахим тендер | 2021-08-19

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засвар /1000м2/”

Тендер шалгаруулалтын дугаар: БГД-ХААА/ОНХС-21-05 Tender.gov.mn, Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем              

Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засвар /1000м2/” БГД-ХААА/ОНХС-21-05 дугаартай ажилд цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:сүүлийн 2 жилийн /2019, 2020/  борлуулалтын дундаж  орлого нь  нийт төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх   чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны  аудитаар баталгаажсан тайланг ирүүлнэ.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны аль нэг жилд нь төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Барилга, хот байгуулатын яам

ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн  барилгын  угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

Дотоодын давуу эрх тооцно.

Гадаадын хуулийн этгээд тендер ирүүлэхгүй.

Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 02. Цаг: 10 цаг 00 минут

Тендерийн нээлт хийх огноо: 2021 оны 09 дүгээр сарын 02. Цаг: 10 цаг 30 минут

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Замчдын-3 гудамж,

                                          Засаг даргын тамгын газрын байр, Төр захиргааны 2 дугаар байрны                                             

дугаар давхар 602 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас : 253919

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.